Орос Хятад Амур мөрөн дээр төмөр замын гүүр барина

amur1Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, Орос, Хятад ирэх жилийн 2-р сараас Амур мөрөн дээр төмөр замын гүүр барихаар төлөвлөж байна.

Оросын мэдээллийн агентлагийн 18-ны мэдээнд Оросын Зам харилцааны яам Орос Хятадын төмөр замын гүүрний барилгын багийн түр хурлын дараа хэлэхдээ, Орос, Хятад улс 2014 оны 2-р сард Амур мөрнийг дамнасан төмөр замын гүүр ба холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, 2016 оны 12-р сард дуусгахаар төлөвлөж байна гэж тэмдэглэжээ.

Амур мөрнийг дамнасан төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтын хэлэлцээрийг Хятад, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу энэ оны зун үзэглэсэн юм. Уг төслийн хөрөнгө төрийн болон хувийн компаниас бүрдэх юм. Тус төслийн Оросын талын оролцогч хэлэхдээ, 2.2 км урттай Амур мөрнийг дамнасан төмөр замын гүүр Оросын Нижнеленинское тосгоноос Хятадын Түн жян хүрэх бөгөөд ихэнх хэсэг нь Хятадын нутаг дэвсгэрт харьяалагдана. Оросын нутаг дахь 0.3 км-т 9 тэрбум рубль шаардлагатай гэжээ.

\Навч орчуулав\

CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих