“Ми-8″ онгоц ослын буулт хийв
“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас ниссэн “Ми-8” нисдэг тэрэг 12:45 цагт Багануур дүүргийн нутаг дэвсгэрт буулт хийх үедээ салхины нөлөөнд автан хүчтэй газардсаны улмаас даах сэнс хугарсан ноцтой зөрчил гарчээ.
Олон Улсын Иргэний Нисэхийн хуулиар энэхүү буултыг ноцтой зөрчил гэж үзэх бөгөөд ЗТЯ- ны Нисэх техникийн осол зөрчлийг шалгах алба, ИНГ- ын Аюулгүй байдлыг зохицуулах албаны хамтарсан ажлын хэсэг томилогдон шалгаж байна. Онгоцонд нисэх багын гурван гишүүн, долоон зорчигч байсан бөгөөд зорчигчид эсэн мэнд, ямар нэгэн хүнд гэмтэл бэртэл аваагүй байна.
Б.Гантуяа
МОНЦАМЭ
URL: