Хуванцар самыг гурван сард нэг удаа солих хэрэгтэй

combХэнд ч үл анзаарагдам сам гэдэг хэрэгсэл хүний амьдралд маш ашигтай, хэрэгцээтэй зүйл билээ. Бид самны талаар юу мэдэх вэ?
Эрүүл үсийг өдөр бүр хэдэн минутын турш самнах нь жинхэнэ дасгал болдог. Сам нь үсэнд тогтсон тоос, шороог арилгаад зогсохгүй хуйхан дахь цусны эргэлтийг сайжруулж, үсэнд тэжээл өгч, ургалтыг нь зохицуулдаг байна. Самнаас өөр ямар ч хэрэгсэл үсийг гоёмсог, торгон зөөлөн болгодоггүй.
Үсийг эхлээд дагзнаас дух руугаа, дараа нь бүх чиглэлд сойзон самаар самнаж өгөх хэрэгтэй. Ингэж самнавал ядаргаа тайлагдаж, толгойн өвчин намждаг. Хэрвээ үс тань хугарамтгай, үзүүр нь салаалсан бол сойзон сам бус энгийн самаар самнаарай. Харин та тослог үстэй бол сойзон сам тохиромжгүй.
Үснийхээ өтгөн, шингэн, тослог, хуурай болон ашиглах зорилгоос нь хамаарч самаа сонгох хэрэгтэй.
Зэрлэг гахайн үс, мод зэрэг байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн сам илүү ашигтай. Ийм сам арьсанд зөөлөн иллэг хийхээс гадна үсэнд цахилгаанжилт үүсгэж, гэмтээдэггүй байна. Шүдийг нь резинэнд суулгасан сам зөөлөн байх бөгөөд шүдний үзүүрийг нь тэгшилж, хурц биш болгож өгсөн байх ёстой. Сойзон самны бөөрөнхий үзүүртэй шүд иллэг хийхэд сайн байдаг.
Гэмтэлтэй үсэнд металлаар хийгдсэн, хурц шүдтэй сам тохиромжгүй. Үс тань хатуу байх тусам хатуу сам сонгох хэрэгтэй. Шингэн, зөөлөн үсэнд хатуу биш, модон сам тохирно.
Хуванцар самыг ховор тохиолдолд хэрэглэх хэрэгтэй. Ийм сам цахилгаанжилт үүсгэж, үсунагахаас гадна амархан бохирдож, өөртөө тоос хуримтлуулдаг байна. Тиймээс хуванцар самыг ойр ойрхон угаах буюу гурван сард нэг удаа солих хэрэгтэй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих