Британийн эрх баригчид АЦС-ын барилгад хөрөнгө оруулах зөвшөөрөл хятадын компаниудад өгөх юм
Фото: РИА Новости
Их Британийн эрх баригчид улс оронд нь АЦС барихад хөрөнгө оруулах зөвшөөрөл хятадын компаниудад өгөх бодолтой байна
Их Британийн эрх баригчид улс оронд нь АЦС барихад хөрөнгө оруулах зөвшөөрөл хятадын компаниудад өгөх бодолтой байна гэж Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдсэн тухай Блумберг агентлаг уламжлан мэдээлэв. Эхлээд хятадын компаниуд Их Британид барих АЦС-уудын хувьцааны ялимгүй хэсэг,дараа нь хяналтын хэмжээний хувьцаа авах боломжтой болно гэж өчигдөр Кэмерон БНХАУ-д хийсэн айлчлалынхаа сүүлчийн өдөр тэмдэглэн хэлжээ. Энэ долоо хоногийн эхээр Их Британи, БНХАУ хоёр атомын энергийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулав. Талууд хөрөнгө оруулалт, технологи, атомын аж үйлдвэрийн байгуулалт зэрэг салбарт үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах бодолтой байна.
ОРОСЫН ДУУ ХООЛОЙ
URL: