Баянзүрхийн нөхөн сонгууль маргааш болно

Баянзүрх дүүргийн ИТХ-ийн төлөөлөгчийн нөхөн сонгуулийг зарлаад байгаа юм.

Тус дүүргийн долдугаар хороонд болох уг нөхөн сонгуульд гурван нам оролцохоо мэдэгдэж нэр дэвшигчдийнхээ сурталчилгааг эхэлжээ. МАХН-аас Л.Эрдэнэтуул, АН-аас Ш.Ганчимэг, МАН-аас н.Бас-Амгалан нар нэр дэвшсэн байна.

Баянзүрх дүүргийн долдугаар хорооны иргэд маргааш буюу 19-нд саналаа өгч ИТХ-д суух өөрсдийн төлөөлөгчөө сонгох юм байна.

2012 оны орон нутгийн сонгуулиар энэ хэсгээс сэтгүүлч С.Наранбаатар агсан сонгогдож байсан юм.

Д.Сүрэн /gogo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих