Зэвсэглэж төрийн ордон руу нэвтрэгсдийг батлан даалтад гаргаж эхэллээ
Төрийн ордны арын цэцэрлэгт зэвсэглэн орж, гранат шидэж, буун дуу гаргасан “Гал үндэстэн” холбооны гишүүдэд холбогдох хэргийг ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийнхэн шалгаж байгаа. Тус холбооны найман хүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан. Тэгвэл өчигдөр нэгийг нь батлан даалтад гаргалаа. Тодруулбал, “Ариун суварга” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Чагнаадоржийг гадуур байцаахаар болсон байна. Дашрамд дурдахад энэ хэрэгт холбогдуулан орон нутгаас зарим хүнийг дуудаж тайлбар авч байгаа талаар эх сурвалж өгүүллээ. Тухайлбал, “Гал үндэстэн” холбооны хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад ажлаа өгч орон нутагт амьдарч буй Г.Дашдэмбэрэлийг дуудаж ирүүлжээ.
Г.Эгшиг /tv5news.mn/
URL: