Б.Түвшинбат, С.Эрдэнэбаяр нар эхний ялалтаа авлаа
Казахстаны Алмата хотноо болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай хоёр боксчин өчигдөр эхний учраагаа яллаа. 81 кг-ын жинд С.Эрдэнэбаяр АНУ-ын тамирчин Торрестой тоглож, гуравдугаар үед өрсөлдөгчөө нокдаунд оруулан тоолуулж, илүүрхэн тоглолоо.
69 кг-д Б.Түвшинбат БНХАУ-ын уйгур гаралтай Маймат Турсунтай ширүүн тулаан хийж, өмнө нь хоёр ч удаа ялагдаж байсан өрсөлдөгчөө дэлхийн дэвжээнээ ялж чадлаа. Шүүгч нар гурван үеийн турш манай тамирчныг илүү тоглосон гэж үзснээр 30:26-аар ялсан байна.
Ийнхүү одоогоор рингэд гарсан Монголын дөрвөн тамирчид бүгд дэлхийн аваргын хоёрдугаар шатанд үлдчихээд байна.
Р.Гэгээ
URL: