Малала: Тэд миний мөрөөдлийг буудаж чадахгүй
Дэлхийн хамгийн зоригтой охин гэдгээр цоллуулах болж, Нобелын шагналд хүртэл нэр дэвшсэн Малала Юсафзай охин “СиЭнЭн” агентлагт ярилцлага өгчээ.
Түүний хувьд охидыг сургуульд явуулахгүйн төлөө зүтгэх талибуудын эсрэг өдрийн тэмдэглэл бичсэнээ олонд хүргэж, блог хөтлөн дэлхий нийтийн анхаарлын төвд орсон билээ. Үүнээс болоод Малала охиныг гэр рүүгээ явах үед талибууд толгой руу нь буудсан юм.
Тэрбээр “Надтай адилхан бүх Малала Юсафзай нар сургуульд явахыг хүсч байгаа. Даанч тэд Пакистанд амьдарч, талибудын дарамтан дунд амьдарч, гадуур явж харагдах ч эрхгүй байна. Эмэгтэй биш бол сургуульд явж болно гэдэг. Хэрвээ бид сургуульд явах юм бол бүгдийг чадна гэдгээ мэдэж байгаа” гэв.
Тэрбээр “Би амьд үлдсэндээ Аллахад баярладаг. Тэнгэр бурханд баярладаг. Тэд миний бие махбодийг буудаж болох ч мөрөөдлийг минь яаж ч чадахгүй. Би одоо амьд байна. Хүмүүс хэлэхдээ аавын чинь ач үүнд маш их гэсэн. Мэдээж би түүнийг ойлгож байгаа” гэв.
Малала охины өдрийн тэмдэглэлээс сөхвөл:
2009 оны нэгдүгээр сарын 3-нд
“Би өнгөрсөн шөнө аймшигтай хар дарж зүүдэллээ. Талибануудтай нисдэг тэргээр явж байна. Надад маш аймшигтай байсан. Би ер нь Талибануудын үйл ажиллагаа эхэлснээс хойш үргэлж иймэрхүү байдлаар хар дарж зүүдлэх боллоо. Би өнөөдөр ээжтэйгээ өглөөний цай уусан. Сургуульдаа явахгүй. Талибануудын гаргасан зарлигийн дагуу бүх охид сургуульд явахыг хориглосон. Манай анги уг нь 27 сурагчтай. Охидыг сургуульд явуулахыг хориглосноос хойш 11 хүүхэдтэй болж цөөрсөн гэсэн.
Нэгдүгээр сарын 5-нд
“Хамгийн сүүлд би сургуулиасаа харьж байх үедээ маш аймшигтай зүйл сонссон. Нэг хүн надаас нэлээд зайтай явж байгаад “Би чамайг ална шүү” гэж утсаар хэн нэгнийг заналхийлж байлаа. Н эгдүгээр сарын 24-нд “Хэдэн арван сургууль бараг хаагдчихлаа. Тэд ойрдоо энэ байдлаа өөрчлөхгүй байх даа”
Нэгдүгээр сарын 26-нд
“Хаана ч байсан хутга сүхний дуу үргэлж сонсогдох юм. Уг нь гарч амттай юм авч идмээр байх юм. Даанч дахиж идэж чадахгүй бололтой”
Б.Золзаяа
URL: