Өмгөөлөгч Л.Баттогтоход эрүүгийн хэрэг үүсгэжээ

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтоход Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс “Бусдаас мөнгө авч, захиалгаар гэмгүй хүний нэр төрийг хэвлэл мэдээллээр гутаан доромжилж, гүтгэсэн” гэх эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Учир нь өмгөөлөгч Л.Баттогтох нь 2013 оны есдүгээр сарын 30-нд хэвлэлийн бага хурал зарлаж, “Сэлэнгийн Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханыг прокурорууд зохиомол хэрэгт ял тулгаж, заавал хэрэгт унагах гээд улайрч байна. үүнийг Сэлэнгэ аймгийн орлогч прокурор Ш.Болд-Эрдэнэ захиалан хэрэг үүсгүүлэн хорьж байна” хэмээн мэдэгдсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих