Нэн ховор амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэв
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны санхүүжилтээр Алтайн өвөр говийн Шар хулсан болон Хөшөөтийн булгийг гидроинженерийн аргаар тохижууллаа.
Шар хулсангийн булаг одоогийн байдлаар 1,0 л/сек орчим ундаргатай болжээ. Худгаар дамжин усан санд 0,4 л/сек-ийн ундаргатай ус урсан орж байгаа тул булгийн урсацын тэнцвэрт байдал алдагдахгүй юм.
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлалтай Хөшөөт булаг нь ил задгай урсацгүй, ан амьтдын хөлд гишгэгдсэн 100 ам дөрвөлжин метр орчим талбай бүхий хэсэгхэн газар юм. Өргөн уудам үргэлжлэх гурван сая га газрыг хамарсан Алтайн өвөр говь нь ус зүйн хувьд Төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамаарагддаг.
Уур амьсгал хуурай, хур тунадас бага, ууршилт их учраас гадаргын ус тун ховор. Зэрлэг амьтан ундаалахдаа цөөн хэдэн задгай усыг хайн хэрэн явах, уст цэгийн орчим өрсөлдөөн бий болох явдал ажиглагддаг байна.
Т.Далай /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: