Хожиж буй багийн хөлбөмбөгчид их гэмтдэг
Хожиж буй багийн хөлбөмбөгчид гэмтэл авах нь их байдаг хэмээн Шведийн эрдэмтэд тогтоожээ.
Судалгааны үр дүн British Journal of Sports Medicine сэтгүүл дээр хэвлэгдсэн байна.
Эрдэмтэд FIFA-тай хамтран 2002, 2006, 2010 оны дэлхийн аваргын тэмцээнд дүгнэлт хийсэн аж.
Хожигдож буй багийнхан илүү түрэмгий, зэрлэг тоглодог учраас ийм байдал үүссэн гэдэг дүгнэлтэд хүрчээ.
Тоглогчид чөлөөт цохилт, завсарлагын дараа их гэмтдэг нь тогтоогдсон байна. Шведийн эрдэмтэд хоккейн спортын гэмтэл бэртлийн талаарх судалгаандаа оржээ.
/ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: