Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжих нислэгийн тоог нэмнэ
ИНЕГ-ын Нислэгийн төлөвлөлт, бүртгэлийн хэлтсээс гаргасан нислэгийн гүйцэтгэлийн мэдээгээр манай улсын агаарын зайгаар дамжин өнгөрсөн нислэг 5.3 хувиар өсчээ.
Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх болон олон улс, орон нутгийн буулт хөөрөлтийн нийт 76982 нислэг бүртгэгдсэн байна.
Үүний 63983 нь дамжин өнгөрөх нислэг, 5165 нь олон улсын хөөрөлт, буулт, 7834 нь орон нутгийн буулт, хөөрөлтийн нислэг байжээ.
Тиймээс цаашид агаарын орон зайн ашиглалтыг сайжруулж, манай улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх олон улсын нислэгийг нэмэгдүүлэхийн тулд ИНЕГ-аас агаарын навигацийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, манай улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч буй онгоц хоорондын зайг хоёр хөршийнхтэй адилтган өөрчилж 30 километр болгох, нислэгийн удирдагч нараа сургалтад хамруулж бэлтгэх гээд олон ажлыг шат дараалан хэрэгжүүлэхээр болжээ.
URL: