Бермудын гурвалжины нууц тайлагдав
ОХУ-ын эрдэмтэн Николай Коровяковоогоор ахлуулсан баг нар сарны татах хүчнээс шалтгаалан дэлхийн хайлмаг цөм бөмбөрцгийн голд экваторын бүстэй давхцалгүй зун баруун, өвөл зүүн талд 28 дугаар өргөргийн хооронд хэлбэлзэж байдгийг баталжээ.
Энэ хөдөлгөөнөөс шалтгаалж дэлхий нарыг тойргоор бус зуйван замаар тойрдог байна. Хамгийн гол нь энэхүү хөдөлж буй цөм газрын гадаргыг мөргөж галт уул дэлбэрэх, газар хөдлөх шалтгаан болоод зогсохгүй асар их цахилгаан соронзон орон үүсгэдэг учир 28 дугаар өргөргийн орчим бидний мэдэхгүй дөрөв дэх хэмжигдэхүүн үүсэн цаг хугацаа өөрчлөгддөг аж.
Чухамхүү энэ газар нь Бермудын гурвалжин ажээ. Онгоц шалтгаангүй сураггүй болж олдлоо ч хоосон онгоц эсвэл багийнхан нь үхчихсэн байдаг бас нэг шалтгаан нь талсжсан шингэн метаных гэнэ. Дэлхийн хайлмаг цөм газрын гадаргыг мөргөхөд галт уул дэлбэрч, газар хөдлөөд “зогсохгүй шингэн метаны аварга бөмбөлөг далайн гүнд үүсдэг байна.
Аварга бөмбөлөг далайн мандал дээр гарахдаа агаартай мөргөлдөн асар хүчтэй дэлбэрдэг аж. Энэ үед нисэх онгоц таарвал удирдлагаа алдан хоромхон зуурт далайд живэх бөгөөд харин хөлөг онгоц бөмбөлөг хагарахад үүссэн аварга усан эргүүлэгт сорогдон алга болдог аж.
1988 онд Английн геологич Бен Кленнелийн дэвшүүлж байсан энэхүү тайлбарыг Австралийн эрдэмтэн Жосеф Монаган болон Дэвид Мей нар өөрсдийн судалгаа, туршилтаар саяхан баталж чаджээ. Ийнхүү алдарт Бермудын гурвалжингийн нууц тайлагдлаа.
Бермудын гурвалжин нь Бермудын арал, АНУ-ын мужийн Майами арлууд болон Пуэрто-Рикогийн хооронд нэг сая хавтгай дөрвөлжин ам метр талбайг хамран оршдог. Бермудын гурвалжингийн түүх цуу ярианаас үүссэн нь сонин.
Багамын арлын нийслэл Нассаугийн боомтын ойролцоогоос 1840 онд Францын “Розали” хөлөг бүх дарвуулаа хийсгэж, ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйлгүй хэрэгцээт зүйлийн хамт олджээ. Харин хөлөгт ганц ч хүн байсангүй бүгд ор сураггүй алга болсон байлаа.
Гэвч энэ хөлөг нь хожим “Россини” хөлөг байсан нь тогтоогдож, багийнхан нь хөлөг. онгоцоо элсэнд суунгуут нь завиар ойролцоох аралд гарсан нь тодорхой болсон юм. Харин далайн түлхэлт эхлэхэд хөлөг элснээс мултарч дураараа хөвж явсан хэрэг. Гэвч “Розали” хөлөг болон Бермудын гурвалжингийн аймшгийн тухай цуу дэлхий нийтэд аль хэдийнээ тарчихсан байлаа.
Хачирхалтай нь энэ гурвалжинд урьд нь ч хөлөг онгоцууд ор сураггүй алга болж байсан нь тодорхой болсон бөгөөд хойшид ч хачин жигтэйгээр алга болсоор байлаа. 1781-1812онд Америкийн тэнгисийн цэргийн дөрвөн хөлөг энэ гурвалжинд алга болжээ.
1918 онд 309 хүнтэй, радиогоор тоноглогдсон нүүрс зөөгч “Циклоп” хөлөг аюулын “SOS” дуудлага өгөлгүйгээр алга болов. Ганцаараа дэлхийг тойрч алдар нэрийн оргилд хүрсэн туршлагатай далайчин Жошуа Слокам 1909 онд энэ гурвалжинд сураггүй боллоо.
1945 оны арванхоёрдугаар сарын 05. Америкийн пуужин зөөгч 19 онгоц яасан нь мэдэгдэхгүй мөн л алга болов. Байнгын холбоотой байсан онгоцууд хамгийн сүүлд “Бид бөөн гал дунд орчихлоо…” гэсэн мэдээ л дамжуулж амжсан байна. Эдгээр онгоцыг хайхаар гарсан 13 хүнтэй “Маринер” онгоц ч өөрөө сураггүй болох нь тэр.
Жигтэй байдлаар алга болсон онгоцнуудын сэг байтугай ганц ч хүний шарил олдсонгүй. 1986 онд Бермудын гурвалжинд “нисдэг галт тэрэг” хэмээн нэрлэгдсэн байлдааны аварга том “С-119″ онгоц алга болоход яг дээр нь Америкийн “Жемини-IV” сансрын хөлөг нисч явсан бөгөөд нисгэгч Жеймс Макдивит, Эд Уайт доошоо шумбаж явсан “Нисдэг таваг”-ны зургийг авч амжжээ.
1991 онд “Сайентифик Серч Прожект” компанийн “Дип Си” хөлөг алт ачиж яваад сүйрсэн Испаны хөлгийг хайхаар энэ гурвалжинд хөвж явлаа. Хөлгийн гишүүд Бермудын гурвалжингийн тухай болон алга болсон нисэх онгоцны тухай ярьж байтал “Бидний дор пуужин зөөгч онгоцнууд байна” гэж далайн гүн тандагчийг хашгирахад хэн ч тоогоогүй гэдэг.
“28″ дугаартай эхний онгоцны араас дөрөв нь яг нисч явсан байдлаараа живсэн байжээ. Эдгээр нь 1945 онд алга болсон пуужин зөөгч 19 онгоцны тав нь байсан юм. Бусад нь одоо болтол ор сураггүй хэвээр.
Эх сурвалж: “Ган зам” сонин
URL: