Инфляци 1,4 хувиар өсчээ

Инфляци 1,4 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлыг тоон мэдээллээр танилцуулъя.

Хэрэглээний үнийн улсын индекс есдүгээр сард өмнөх сарынхаас 1.4 хувь, оны эхнээс 8.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 9.9 хувиар өссөн гэдгийг онцлов.

Инфляци 1.4 хувиар өсөхөд хүнсний бүтээгдэхүүн, орон сууцны ашиглалтын зардлын нэмэгдэл, цахилгаан, түлшний үнэ голлон нөлөөлжээ.

Ингээд тоон мэдээллээс заримыг нь онцлон дурдвал:

Төгрөгийн хадгаламж нэмэгдэж валютынх буурав

Өнгөрсөн сард ам.долларын ханш нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдийн валютын хадгаламж өсч төгрөгийнх багассан.

Есдүгээр сарын эхэн үеэс ам.доллар тогтворжиж эхэлсэнтэй холбоотой юу өмнөх сарын үзүүлэлт энэ сард эсрэгээрээ болжээ.
Төгрөгийн хадгаламж есдүгээр сарын  эцэст 4084.5 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 114 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Гадаад валютын хадгаламж 1239.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 158.9 тэрбумаар буурчээ.

Мөнгөний нийлүүлэлтийн 48,2 хувийг төгрөгийн хадгаламж эзэлдэг

Mөнгөний нийлүүлэлт есдүгээр сарын эцэст 8482,0 тэрбум төгрөг болж,өмнөх сарынхаас 71.9 тэрбум төгрөгөөр өсчээ.

Бүтцийн хувьд 48.2 хувийг төгрөгийн хадгаламж, 16.7 хувийг төгрөгийн харилцах, 14.6 хувийг гадаад валютын хадгаламж, 13.5 хувийг гадаад валютын харилцах, 7 хувийг банкнаас гадуурх мөнгө эзэлж байна.

Зээлийн өрийн үлдэгдэл нэмэгджээ

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл есдүгээр сарын эцэст 10153.5 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 370.4 тэрбум буюу 47.9 хувиар өсчээ.

Зээлийн өрийн үлдэгдлийг эзэмшигчээр нь авч үзэхэд 54.1 хувь нь хувийн секторт, 45 хувь нь иргэдэд, 0.6 хувь нь улсын байгууллагад, 0.2 хувь нь бусад байгууллагад, 11.8, 0.1 хувь нь бусад санхүүгийн байгууллагад ногдож байна.

Гэмт хэрэгт холбогчдыг сонирхуулав

Гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагч эхний есдүгээр сард 15.567 байна.

874 буюу 5.6 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 2231 буюу 14.3 хувь нь эмэгтэйчүүд байна.

Гэмт хэрэгт холбогдогчдын 4 хувь нь өмнө нь ял шийтгэгдсэн хүмүүс. Гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагчдад хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эзлэх хувь 15.1 болж 3,3 хувиар буурчээ.

Үүнээс гадна гэмт хэрэгт холбогчдын 4,5 хувь нь төрийн албан хаагчид, төрийн бус байгууллагын ажиллагсад 2.4, малчид 8.5 хувь, ажилгүй иргэд 51.5 хувь, аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсад 9.9 хувийг эзэлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих