Монголын шигшээ баг өнөөдөр Тайваньтай тоглоно
Зүүн Азийн наадамд оролцож Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг хэсгийнхээ хоёр дахь тоглолтыг Өмнөд Солонгос багтаа хийлээ.
Дөрөвдүгээр үе өндөрлөхөд 68:76 гэсэн онооны харьцаатайгаар Солонгосын багт хожигдов.
Манай багаас Т.Санчир 23 оноо авч багаа тэргүүлсэн бол Б.Одбаяр 19 оноо авчээ.
Монголын сагсчид өнөөдөр 13:00 цагаас Тайваний багтай шийдвэрлэх тоглолтыг хийнэ.
Тус тоглолтонд зургаа буюу түүнээс дээш оноогоор хожиход хэсгээсээ гарч, шөвгийн дөрөвт үлдэх боломжтой болох юм.
Б.Ирээдүй
URL: