Цана тэшүүрийн багш дасгалжуулагчдын сургалт семинар боллоо

new photo

Сочи 2014 өвлийн олимпид нийт 47 орны 300-аад тамирчид оролцоно гэсэн албан бус тоог олон улсын гүйлтийн цанын холбооноос гаргажээ. Гүйлтийн цанын спортоор Азидаа Японы тамирчид илүүрхдэг хэдий ч манай тамирчид Японы тамирчдаас хол тасралгүй Азидаа 3 дугаар байрт бичигдсээр ирсэн.

Тэгвэл ирэх 2014 оны 2 дугаар сард албан ёсоор эхлэх өвлийн олимпид манай улсаас нийт 4 тамирчин олимпийн эрхээ авсан хэдий ч 2 тамирчин оролцуулах шийдвэр гарсан байна. Одоо тамирчид маань Австрид 14 хоног бэлтгэл хийгээд сорилго тэмцээндээ орж Сочид бүтэн багаараа орох уу эсвэл хоёр нь орох уу гэдгээ шийдвэрлэнэ. Сорилго болсон тус тэмцээнд хэрвээ тамирчид өндөр оноо авч чадвал дөрвүүлээ Сочигийн олимпийг зорих нь ээ.

Гүйлтийн цанын спорт нь өртөг өндөртэй спортын тоонд зүй ёсоор багтдаг. Цанын эд материалд 1 тамирчны ойролцоогоор 6000-7000 еврогийн хэрэглэл ордог гээд бодоход манай тамирчидын хувьд нилээдгүй бэрхшээл тулгардаг байна. Энэ бэрхшээлийг ССАЖЯ, СБТ, МҮОХ-ны удирдлагууд цаг тухайд нь шийдвэрлэж өгдөгт багш дасгалжуулагчид баяртай байлаа.

Сочи 2014 өвлийн олимпийн эрхийг Манай улсаас нийт 4, Норвеги улсаас нийт 192, ОХУ-аас 287 эрх авснаас манай улсаас эрэгтэй 1 эмэгтэй 1, Норвеги улсаас эрэгтэй 10, эмэгтэй 10, ОХУ-аас эрэгтэй 10, эмэгтэй 10 гэж шийдвэрлэж тоо тус бүр дээрх тавих шаардлагыг Олон улсын цанын холбоо хянаж тамирчдаа сонгох эрхийг тухайн улсын талд шилжүүлээд байгаа юм.

Өчигдөр олимпийн хороонд болсон сургалт семинарийн үр дүнд тамирчид, дасгалжуулагчид Сочи 2014 өвлийн олимпид  амжилттай оролцон эх орныхоо нэрийг гаргаад ирнэ гэсэн итгэлтэйгээр сургалтаа үргэлжлүүлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих