Эмэгтэйчүүдийн 10 төөрөгдөл

Эмэгтэйчүүдийг тун ч мэдрэмжтэй, зөн совинтой улсууд гэдэг. Гэсэн хэдий ч тэд тэр болгон эрчүүдийн сэтгэлгээний онцлогийг ойлгож чадалгүй төөрөлддөг. Энэ талаар зарим нэг зүйлийг ойлгоход нь тус болохын тулд судлаачид эрчүүдийн талаарх зарим нэг яриаг эрчүүдээр өөрсдөөр нь тайлбарлуулж үзсэн байна. Гэхдээ эр хүнд итгэхээр юу гэдэг билээ бас нэг үг байдаг шиг санагдана.

1. Хүүхнүүдийн бодол: “Эрчүүдэд бидний хоорондоо ярьж байгаа юм огт сонин биш” Эрчүүдийн тайлбар: Эмэгтэйчүүдийн хоорондох яриа мэдээж сонирхолтой. Ялангуяа бидний талаарх зүйл бол бүр ч сонирхолтой.

2. Хүүхнүүдийн бодол: “Эрчүүд эмэгтэй хүн гэхээр ээжийгээ л санадаг” Эрчүүдийн тайлбар: Эрчүүд өөрийг нь ээж шиг хайрлаж, халамжлах эмэгтэй хүнтэй байхыг хүсдэг нь үнэн. Гэхдээ ээж нар заримдаа хүүхдүүддээ эрүүний шөл уулгах дуртай байдаг. Эмэгтэй хүнд хөрөөдүүлэх шиг таагүй зүйл байдаггүй болохоор хүүхнүүд эх хүн шиг хайрлаж, халамжилдаг боловч ээж нар шиг эрүүний шөл уулгадаггүй байвал сайн.

3. Хүүхнүүдийн бодол: “Эрчүүд зөвхөн сексийн тухай боддог”. Эрчүүдийн тайлбар: Сексийн тухай бодол эрчүүдэд эрч хүчийг өгдөг ч гэлээ бид өдөржин шөнөжин яаж байгаад ахиад нэг эмэгтэйтэй танилцаад авъя даа гэж бодож суудаг хүмүүс биш. Yнэн хэрэг дээрээ сексийн талаар эрчүүдээс хавьгүй их боддог эмэгтэйчүүд зөндөө байдаг.

4. Хүүхнүүдийн бодол: “Миний араас гүйх гэж байгаа эрчүүд надад зориулж их мөнгө үрэх ёстой” Эрчүүдийн тайлбар: Заавал тэгэх албагүй. Дөнгөж гүйж эхэлж байхдаа ердийнхөөсөө их мөнгө үрж болох юм. Харин тэр эмэгтэй надад сайн болоод ирэхийн цагт миний үрлэг, зарлага хэвийн байдалдаа орно.

5. Хүүхнүүдийн бодол: “Би дөнгөж танилцаад л нэг оронд орчихвол намайг хүндлэхээ байчихна”. Эрчүүдийн тайлбар: Заавал тэгэх албагүй. Эмэгтэй хүн надад хэрхэн хандаж байна, харьцахад хэр зэрэг хялбар байгаа зэргээр эмэгтэй хүний талаар дүгнэдэг болохоор секс эмэгтэй хүний тухай дүгнэлт гаргахад огт нөлөөлдөггүй.

6. Хүүхнүүдийн бодол: “Би түүнийг өөрчилж чадна”. Эрчүүдийн тайлбар: Yгүй ээ, ямар ч эмэгтэй хүн биднийг өөрчилж чадахгүй. Яахав эмэгтэй хүн өөр хувцас өмсөх, аяга угаах зэргээр зарим нэг зүйлийг хэсэг хугацаанд албадан хийлгэж болох юм. Гэхдээ бид өөрөө өөрсдийгөө тэр ажлыг нь хийх хэрэгтэй гэж ятгаж байгаа болохоор л хийж байгаа юм.

7. Хүүхнүүдийн бодол: “Эрчүүд миний өнгөрсөн хайр дурлалыг сонирхдог” Эрчүүдийн тайлбар: Миний хайртай эмэгтэй надаас өмнө нэг, эсвэл 20 эртэй учирч явсан уу гэдэг нь надад огт хамаагүй. Хамгийн гол нь тэд нарынхаа талаар надад ярихгүй байвал л болоо.

8. Хүүхнүүдийн бодол: “Эмэгтэй хүн өөрөө анхны алхмыг хийхэд эрчүүд дургүй”. Эрчүүдийн тайлбар: Яг эсрэгээрээ. Ингэвэл бидэнд яаж танилцах вэ гэж толгойгоо гашилгах хэрэггүй харин ч амар болно. Цаашлаад эмэгтэй хүн өөрөө эхэлнэ гэдэг эр хүнд тун тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг.

9. Хүүхнүүдийн бодол: “Эрчүүд туршлагагүй эмэгтэйчүүдийг сонирхдог”. Эрчүүдиийн тайлбар: Yүн шиг худал зүйл үгүй. Эрчүүд яах ёстойгоо мэддэг эмэгтэйчүүдтэй цуг байхыг хүсдэг.

10. Хүүхнүүдийн бодол: ”Эрчүүд биднээс хүчтэй”. Эрчүүдийн тайлбар: Хүүхнүүд сэтгэлийг нь шархлуулах үед эр хүн яг л хүүхэд шиг арчаагүй болдог болохоор илүү хүчтэй гэдэг юу л бол.

 

www.mglradio.com


URL:

Сэтгэгдэл бичих