Улаанбаатарт 6-8 хэм дулаан
Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар седундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 градус, говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй.Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 градус дулаан байна.
URL: