Дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай 5 улс орнууд

  Швейцарийн IMD бизнесийн сургуулиас гаргасан сүүлийн үеийн жагсаалтаар АНУ дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай улс орноор  дахин шалгарлаа.

1. АНУ


Судалгаанд оролцогчид  Google I/O хөгжүүлэгчийн Google-ийн нүдний шилийг зүүж байгаа нь.

Технологийн салбарын ачаар АНУ цэцэглэн хөгжсөөр л байна. IMD-ийн дэлхийн өрсөлдөх чадварын үнэлгээгээр АНУ 2012 онд Хонг Конгийн дараа орж байсан бол энэ удаад  топ байранд дахин орж чаджээ.
Санхүүгийн салбар уналттай байсан ч энэ жилийн гүйцэтгэл сайжирч, өөрчлөлт шинэчлэлт явагдаж,  корпорациудын хэтийн төлөв байдал ч сайжирчээ.
IMD-ийн бизнесийн засаглалын судалгаагаар эдийн засгийн динамизм, ур чадвартай ажиллах хүчнийг ажиллуулах боломж, тодорхой судалгаа хөгжүүлэлт хийх соёл, санхүүжилт хийхэд хялбар байдал  зэрэг нь Америкт бизнес хийх тааламжтай нөхцлийг бүрдүүлжээ.
Гэхдээ энд маш олон салбарууд шинэчлэгдэн сайжирсаар л байна. Бизнесменүүд АНУ-ын татварын хуулийг дагаж мөрддөг бөгөөд “засгийн газрын өрсөлдөх чадвар”-ын жагсаалтаар доогуур жагссан нь бизнесийнхэнд маш чухал хүчин зүйл болдог байна.

2. Швейцарь


Швейцарьт Дераулаз Ден Бас уулын бэлчээрт фермерүүд Груери бяслаг хийж байгаа нь.

Швейцарь улс өнгөрсөн жил улс төрийн тогтвортой байдал болон урьдчилан таамаглах боломж зэргээрээ 3-р байранд орж байсан. Швейцарь бол Швед болон Германтай мөр зэрэгцэн төрөлжсөн салбарыг дэмждэг, экспортод чиглэсэн бодлоготой бөгөөд санхүүгийн салбар нь ашигтай байгаа Европын хүчирхэг улсуудын нэг хэмээн IMD дурджээ.
Гүйцэтгэх засаглалын судалгаагаар зардлын өрсөлдөх чадвар, засгийн газрын өрсөлдөх чадвар болон корпорацийн засаглалын чанараар тийм ч таатай биш аж.

3. Хонг Конг


Хонг Конгийн Каусвэй Бэй дүүргийн завгүй гудамжаар явган зорчигчид зам гарахаар хүлээж байгаа нь.

Өнгөрсөн жил Хонг Конг топ байранд орж байсан бол энэ жил 3-р байранд оржээ. Гэхдээ Хонг Конг санхүү болон усан тээврийн төв гэдгээрээ анхаарал татах маш олон онцлогуудтай билээ. Судлаачдын ярьж байгаагаар Британийн хуучин колонийн үр ашигтай хуулийн орчны хувьд  хотын бага татвар маш их анхаарал татдаг аж.
Гэхдээ судалгаа, хөгжүүлэлт, хөдөлмөрийн харилцаа болон бодлогын тогтвортой байдал зэргээрээ  бага үнэлгээ авчээ.

4. Швед


Шведийн Эйлтхалт дахь Икеа их дэлгүүрийн кассчин.

Швед улс нэг байраар урагшилж, 4-р байранд оржээ. “Европ даяар өрсөлдөх чадвар буурч байхад Скандинавын орон гялалзсан амжилттай байна “ хэмжээн IMD-ийн Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн захирал Степафан Гарелли дурджээ.
IMD-ийн бизнесийн лидерүүдийн судалгаагаар тус орон улс төрийн тогтвортой байдал, ур чадвартай ажилах хүчин, найдвартай дэд бүтэц болон үр ашигтай хуулийн орчин зэргээрээ анхаарал татдаг ажээ.
Гэхдээ тус улсын татварын байгуулал үр ашиггүйд тооцогддог аж.

5. Сингапур


Сингапурын санхүүгийн дүүрэгт ажилчид  барилгын шат угсарч байгаа нь.

Сингапур бол өргөн хүрээний бизнесийн үйл ажиллагаа болон үр дүнтэй засаглалаараа Хонг Конгийн дараа Азид 2-рт ордог хот улс юм. Сингапурт бизнес хийх топ 4 шалтгаан юу байх бол? Судалгаагаар Сингапур засаглалын хувьд өрсөлдөх чадвартай, найдвартай дэд бүтэцтэй, үр ашигтай хуулийн орчин, бодлогын тогтвортой байдлыг бүрдүүлж чаджээ.
IMD-ийн судалгаагаар Сингапур бага дунд орлоготой хүмүүст тусламж үзүүлэх ажлыг бэхжүүлж, компаниудын өртгийн дарамтыг тодорхой хэмжээгээр хяналттайгаар хадгалахад нь тусалснаар өрсөлдөх чадвараа сайжруулж чаджээ.

 

Эх сурвалж: Biznetwork.mn


URL:

Сэтгэгдэл бичих