Эрэгтэй хүн яагаад болохгүй гэж?…

summer-fashion-menЭрэгтэй хүн өөрийн гэсэн хэв маягтай байх хэрэгтэй. Гэхдээ өөрийн гэсэн хэв маягтай байх гээд хэн нэгний анхаарлыг татсан этгээд хачин загварын хувцас өмсөж хэлбэрдэхийг хэлж байгаа хэрэг биш юм. Гол нь цэвэрхэн хирнээ бас донжийг нь олж хувцаслах хэрэгтэй. Мөн үүний сацуу хувийн ариун цэврийг ч гэсэн сайтар сахих явдал чухал байдаг. Учир нь хичнээн сайхан хувцасласан байлаа ч гэсэн хувийн ариун цэвэр тааруу бол хэнд ч таатай санагдахгүй нь лавтай. Ингээд танд дараах хэдэн зөвлөгөөг хүргэе.

• Юуны өмнө үсээ өөртөө тохирсон засалтаар засуулах хэрэгтэй. Мөн үс тань ямар ч хаггүй, өнгөлөг байх ёстой.

• Өмсөж буй гутал тань чанартай бас үнэтэй байх нь чухал. Заавал моодны байх албагүй. Харин элгэн эсвэл цэвэр арьсан гутал байвал нэн тохиромжтой.

• Жинс нь сонгодог загварынх байвал илүү аятайхан харагдах болно. Болж өгвөл нэгэн хэвийн загварт баригдахгүй байвал зүгээрсэн.

• Цамцны тухайд бол бага зэргийн задгайдуу энгэртэй байвал ер нь гэмгүй.

• Хэт цагаан өнгийн оймс өмсөх нь тийм ч зохимжтой зүйл биш. Харин бараандуу өнгө байвал зүгээр. Тэр дундаа хөх өнгийн оймс илүү тохиромжтой байдаг.

• Савхин болон элгэн гадуур хүрэм нь ямар ч эрэгтэй хүнийг аятайхан, дэгжин харагдуулдаг.

• Хичнээн сайхан хувцасласан байлаа ч гэсэн индүүдээгүй хувцас өмсөх шиг ичгүүртэй зүйл байхгүй. Тэр дундаа срочкон цамц, пиджак, брюкан өмд, гадуур өмсдөг цув гэх мэт.

• Үнэртэй ус нь таны хэв маягаас үл хамааран бүхнийг өөрчилж болдог цорын ганц зэвсэг юм.

Учир нь үнэртэй ус таны өмссөн хувцас болон зан байдлын бас нэг илэрхийлэл болж өгдөг. Ер нь нялуун зөөлөн үнэртэй ус нь эрэгтэй хүнд тохиромжгүй байдаг. Харин тэсхим өвлийн хүйтнийг санагдуулам сэнгэнэсэн үнэртэй ус нь эрэгтэй хүнд илүү зохимжтой байдгаас гадна ямар ч эмэгтэй хүнд аятайхан мэдрэмж төрүүлдэг.

/Хань/


URL:

Сэтгэгдэл бичих