Ш.Сайхансамбуу бусаддаа хатуухан сургамж болов
Ш.Сайхансамбуу гишүүн “Авлига өгч байсан нөхдүүдтэйгээ зэрэгцээд сууж байна” хэмээх үгэндээ ороогдон Эрүүгийн хэргээр АТГ-т шалгагдах болоод буй.
Түүний энэ үг өөрийгөө авлига өгч байсныг нотолсон төдийгүй, авлига авч байсан этгээдүүдийг далд байдлаар нэрлэж орхисон. Түүний энэ үйлдэл ангийнханд нь гашуун сургамж болж, гишүүд дор бүрнээ амаа хазаарлах болов.
УИХ-ын гишүүд халдашгүй бүрэн эрх гэдгээрээ далайлган чуулганы танхим, хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэр бүр хариуцлага хүлээдэггүй. Иймдээ ч амныхаа зоргоор чалчдаг гэхэд хилсдэхгүй Ямартаа л гишүүд “Хэвлэл ярилцлага өгөх гэж байгаа бол эхлээд тунгаа, дараа нь ярь, эцэст нь хяна” гэсэн уриалга дэвшүүл мөрдлөгө болгож эхэлсэн гэнэ.
Л.Нинжсэмжид http://www.niigmiintoli.mn/
URL: