Японы гадаад хэргийн сайд тэнгисийн аюулгүй байдлын талаар ярьсантай холбогдуулан Хятадын ГХЯ байр сууриа илэрхийллээ
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чин Ган 6-ны өдөр хэвлэл мэдээлэлд Японы гадаад хэргийн сайд фумио Кишидагийн АПЕК-ын бүрэн эрхэт орны гадаад хэргийн сайд харын албан бус өглөөний зоог дээр тэнгисийн аюулгүй байдлын талаар сэтгүүлчийн асуултад хариулсан байр сууриа илэрхийллээ.
Чин Ган хэлэхдээ, сэтгүүлчийн асуусан Японы гадаад хэргийн сайд Фумио Кишида 10-р сарын сарын 5-ний АПЕК-ын бүрэн эрхэт орны гадаад хэргийн сайд нарын албан бус өглөөний зоог дээр тэнгисийн аюулгүй байдлын талаар ярихад Хятадын гадаад хэргийн дэд сайд Ли Бао Дүн тэр дор нь АПЕК бол эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны яриа уулзалт. Олон жилийн турш улс төр аюулгүй байдал болон эмзэг маргаантай асуудлыг хэлэлцдэггүй уламжлалтай юм.
Зарим орон өөрийнхөө улс төрийн зорилгод хүрэхийн тулд улс төржиж байгаа нь хүний таашаалыг олохгүй бөгөөд бүтэшгүй юм гэж илэрхийллээ. Урт удаан хугацааны турш тус бүс нутгийн усан замын чөлөөт байдал болон аюулгүй байдалд ямарч асуудал байгаагүй. Хятадын засгийн газар олон орны тэнгисийн аюулгүй байдлыг баталгаажуулах ёстой гэж үзсээр ирсэн бөгөөд бүс нутгийн аюулгүйн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн юм. Үүнийг бүгд мэдэж байгаа. Тэнгисийн аюулгүй байдлыг улс төржүүлэх нь усан замын чөлөөт байдал болон аюулгүй байдлыг хамгаалах жинхэнэ хүчин чармайлтад ашиггүй юм гэжээ.
/Баатар орчуулав/
china radio
URL: