Согтуу 19-тэй залуус нэгнийхээ аминд хүрэв

Согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо өсөх хандлагатай байгаа талаар албаныхан хэлдэг. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ найзынхаа амь насыг хохироосон, ах дүүдээ гэмтэл учруулсан, өндрөөс үсэрсэн гэх зэрэг хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тухайлбал Баянзүрх дүүргийн 14-р хороонд 19 настай эрэгтэй Б нь гэртээ согтуурсан үедээ найз 19 настай эрэгтэй М-ынхээ хэвлийн тус газарт нь хүйтэн мэсээр гэмтээж, амь насыг нь хохироосон байна.
Мөн Чингэлтэй дүүргийн 7 дугаар 32 настай эрэгтэй Л-ыг төрсөн ах 36 настай Л нь согтуурсан үедээ марган баруун мөр, зүүн даланд нь хүйтэн мэсээр гэмтээжээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 25-р хороонд эхнэр 24 настай У нь согтуурсан үедээ нөхөртэйгээ мөргөн гэрийнхээ цонхоор үсэрч гэмтсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих