Яаран баталсан хөрөнгө оруулалтын хууль

Гадаадын хөрөнгө оруулалт огцом буурснаар эрх баригчид маань түргэн авлаа. Бүр тодорхой хэлвэл хөрөнгө оруулалт 42 хувиар буурсан байна. Ингээд үүний шалтгаан нь өмнөх засгийн газрын үед баталсан ирээдүйгээ хараагүй хууль хэмээн тодорхойлжээ.

Ээлжит бус чуулган хуралдуулсан боловч гараасаа юм гаргаж чадсангүй. Зориуд дэгэлсэн жүжиг мэт буун дуутай эхэлснийг нь яана. За энэ гол асуудал биш. Энэ хууль хэлэлцэгдэж эхлэхтэй зэрэгцээд янз бүрийн хардалт сэрдэлтүүд гарч байсан. Зарим нь Рио Тинтогийн шахалтаар, бараг л тэдний захиалгаар өөрчилж байна гэсэн бол мөн цөөн тооны “олигархиудад” энэ хууль зориулагдаж байна гэсэн. Ямарч байсан энэ хууль өнөөдөр батлагдлаа.

Эцсийн эцэст хөрөнгө оруулалт ярьж байгаагийн цаана ерөөсөө уул уурхай л ойлгогддог. Уул уурхай л монголын цорын ганц голлох хөрөнгө оруулалтын салбар. Өөр салбарууд хөгжөөгүй. Манай эрх баригчдын ихэнхи нь уул уурхайн лицензтэй хүмүүс.

Шинэ хуулийн төсөлд “Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд дөрвөн төрлийн татварын хувь хэмжээг тогтвортой байлгах” заалт байсан бол энэхүү хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа нь бүс нутгаас хамааран уян хатан болжээ.

Тогтворжуулах гэрчилгээний хугацааг хөрөнгө оруулалтын төслийн үйл ажиллагааны салбар, байршил, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч ялгаатай буюу 5, 8, 10, 15 жилийн хугацаатай олгохоор өөрчлөх, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа хийж дуусгах хугацааг тогтоож өгөх, тогтворжуулах гэрчилгээ олгох эсэх асуудлаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Зөвлөл ажиллуулах саналуудыг ч тусгасан байна. Үүнийг хуулийн 16.2-т Тогтворжуулах гэрчилгээг дараах салбарт доор дурдсан хугацаагаар олгоно гэжээ. Гэхдээ энэ нь уул уурхайн олборлолт, хүнд үйлдвэр, дэд бүтцээс бусад салбарт аж.

Хөрөнгө оруулалтын хэмжээ /тэрбум төгрөгөөр/ Тогтворжуулах хугацаа /жилээр/ Хөрөнгө оруулалтаа хийх, дуусах хугацаа /жилээр/
Улаанбаатар Төвийн бүс

/Дорноговь, Дундговь, Өмнөговь,

Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Говьсүмбэр/

Хангайн бүс

/Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон/

Зүүн бүс

/Дорнод, Сүхбаатар, Хэнтий/

Баруун бүс

/Баян Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд/

10-30 5-15 4-12 3-10 2-8 5 2
30-100 15-50 12-40 10-30 8-25 8 3
100-200 50-100 40-80 30-60 25-50 10 4
200-аас 100—аас дээш 80-аас дээш 60-аас дээш 50-аас дээш 15 5

Шинэ батлагдсан энэхүү хөрөнгө оруулалтын хууль нь монголын ард түмэнд, улс орны хөгжилд ашиг тусаа өгөх нь ёстой цаг хугацааны асуудал болоод байна. Хоол болох уу, хор болох уу гэдгийг ажиглаад сууж байя. Их ч яарч сандран баталлаа даа.

ЦАГ ТӨР


URL:

Сэтгэгдэл бичих