Самрын эзэн хятадуудаас хахууль авсан цагдаа нарт таван жил хорих ял оноов

Самрын эзэн хятадуудаас хахууль авсан цагдаа нарт таван жил хорих ял оноов

БНХАУ руу хууль бусаар их хэмжээний самар гаргахыг завдсан хятадуудаас 40 сая төгрөгийн авлига авч суллаж явуулах гэж байсан цагдаагийн ажилтан У.Раднаабазар тэргүүтэй таван хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүх хоёр өдрийн турш хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуучнаар НХЭГ-ын ажилтан У.Раднаабазар, Б.Батбаяр, Б.Төгсбаяр, Д.Энхбаатар нар албан үүргээ гүйцэтгэж яваад самар хилээр гаргах гэж байсныг илрүүлсэн атлаа хахууль авч, нуухыг завдсан нь тэднийг өргөст торны цаана суулгахад хүрээд буй юм. Харин уг хэргийн гол холбогдогч хятадууд хил давж зугтчихаад байгаа билээ.

Баянгол дүүргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу, Ц.Оюунчимэг, М.Нармандах, НПГ-ын хяналтын прокурор П.Халиун болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хурлаас хэргийн зуучлагч Ж.Оюунчимэг болон гол хүмүүс болох У.Раднаабазар, Б.Батбаяр нарт тус бүр таван жил нэг сарын хорих ялаар шийтгэжээ. Харин  Б.Төгсбаяр, Д.Энхбаатар, Т.Ууганбаатар нарт гурван жил таван сар хорих ял оноосон юм. Мөн шүүгдэгч тус бүрээс нь 100 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж нэмэгдэл ял оноожээ.

Н.Мөрөн


URL:

Сэтгэгдэл бичих