Өмнөд Солонгост цэргийн сүрт жагсаал боллоо
Сүүлийн 10 жилд болж байгаагүй томоохон хэмжээний цэргийн жагсаал Өмнөд Солонгост зохион байгуулагдлаа.
Жагсаалд 11 мянган цэргийн албан хаагч оролцож, 120 онгоц болон 190 газраар явдаг техникийг харуулжээ.
Жагсаал болсон Соннам хотод тус улсын Ерөнхийлөгч Пак Кын Хе үг хэлэхдээ Умард Солонгосын зүгээс нүүрлээд байгаа аюул заналын талаар дурдсан байна. Солонгосын хойгт хурцадмал байдал хэвээр байгаа учир Пёньянд шахалт үзүүлэх бодлогоо цаашид ч үргэлжлүүлнэ гэдгээ тэрээр онцолсон аж.
Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний 65 жилийн ойд зориулан ийнхүү цэргийн жагсаал хийсэн байна. Уг жагсаалд АНУ-ын батлан хамгаалахын сайд Чак Хейгел оролцжээ.
Т.Бүрэн
URL: