Сомалиийн ерөнхийлөгч улс орныхоо засаг захиргаанд хандан «Аш-Шабаб» бүлгийг ялахын тулд улс орноо хяналтдаа авахыг уриалав

Сомалиийн ерөнхийлөгч улс орныхоо засаг захиргаанд хандан «Аш-Шабаб» бүлгийг ялахын тулд улс орноо хяналтдаа авахыг уриалав

Фото: EPA

БНСомали Улсын эрх баригчид улс орныхоо нутаг дэвсгэрийг хяналтдаа авахгүй бол лалын «Аш-Шабаб» бүлгийг бүрэн төгс ялж чадахгүй

БНСомали Улсын эрх баригчид улс орныхоо нутаг дэвсгэрийг хяналтдаа авахгүй бол лалын «Аш-Шабаб» бүлгийг бүрэн төгс ялж чадахгүй гэж ням гаригт Сомалийн ерөнхийлөгч Хасан Шейх Мохамуд америкийн «Си-эн-эн» телевизийн сувагт өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Ерөнхийлөгчийн хэлснээр «Аш-Шабаб» бүлгийн зорилго бүс нутгийн хүрээнээс хальж байна. Бүлэг Сомали болон африкийн бусад улсад төдийгүй дэлхий дахинд заналхийлж байна гэж Сомалийн ерөнхийлөгч үзэж байна.

2013 оны 9-р сарын 21-нд Найробид «Аш-Шабабын» террористууд «Вестгейт» худалдааны төвд хүмүүст халдаж, гучаад хүнийг барьцаалав. Наанадаж 68 хүн амь үрэгдэж, 300 орчим нь шархдсан тухай албан ёсоор мэдээлжээ. Кенийн цэрэг Сомалийн нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаанд оролцож байгааай холбогдуулан өшөө хонзон авч, Найробид мөн ажиллагаа явуулсан гэж «Аш-Шабаб» мэдэгдсэн байна.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих