Н.Номтойбаяр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандлаа
Өнгөрсөн долоо хоногт шуугиан тарьсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүн хутгалсан гэх мэдээлэл энэ долоо хоногт ч тасрахгүй нь.
УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэгээс Н.Номтойбаяр гишүүний асуудлыг авч хэлэлцэх эсэхийг тодруулахад “Ёс дэд хорооны дүрмээр бол хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэргийг давхар авч хэлэлцдэггүй. Өөрөөр хэлбэл УИХ-ын дүрмээр хуулийн байгууллагын ажилд нөлөөлж болохгүй. Хуулийн байгууллагын ажлаа хийх нөхцлийг бүрдүүлэх ёстой” гэсэн хариултыг өгсөн.
Харин буруутай нь тогтоогдвол Халдашгүй байдлын дэд хороогоор УИХ-ын гишүүний эрхээс түдгэлзүүлэх эсэхийг яригдах ёстой гэж байсан.
Тэгвэл өнөөдөр Н.Номтойбаяр гишүүн УИХ-ын Ес зүйн дэд хороонд шалгуулах албан хүсэлт илгээжээ.
У.Бадам
URL: