Дампуу Скайтелын бухимдсан хэрэглэгчид
Скайтелын хэрэглэгчид сүүлийн үед ихэд бухимдуу байх болов. Дансаа цэнэглэнэ. Цэнэглэгдэхгүй.
Нэг бол дансандаа нэгжтэй мөртлөө таны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна, мөн нэгж нь ор сураггүй алга болно, бүр манай нэг танилын 9101-тэй дараа төлбөрт дугаар 2 долоо хоног гадагш залгаж болохгүй залгахаар “Таны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэсэн хариу өгч байсан, оператортой холбогдох гэсэн боловч холбогдож чадахгүй зэрэг доголдол гарч олон олон хэрэглэгчдийгээ бухимдуулж байна.
Оператортай холбогдох гээд холбогдож чадахгүй хэрэглэгчид нь аргаа барж арай гэж холбогдохоор ачаалалтай байсан болохоор гэсэн хариултыг өгч байх юм. Ачаалалтай байсан юм бол утас нь дуудах уу. Ярьж байна гэсэн дохио өгмөөр санагдах юм.
Скайтел компани нь шинэ программ суулгасан, удахгүй зүгээр болно гэсэн тайлбарыг өгч байгаа боловч одоо хир зүгээр болоогүй л байна.
Нэгжийн цэнэглэлт, интернэтийн асуудлуудаас болж хэрэглэгчидийнхээ итгэлийг алдаж буй дампуу “Скайтел”-ынхан арай дэндэж байна аа.
Б.ЦАЦАА
ЭХ СУРВАЛЖ: WWW.BOLOD.MN
URL: