Дугуй хагарсан үед яах вэ?

blow_out_airМанай эмэгтэй жолооч нарт дугуй хагарсан үед яах ёстой вэ гэдгийг хэн ч зааж өгдөггүй бас ийм хичээл жолооны курст ч гэсэн заадаггүй бололтой гайхаад зогсож байдаг. Хот дотор болон хөдөлгөөн ихтэй газар бусдаас тусламж авах нь мэдээж бөгөөд яах аргагүй тохиолдолд дараах зөвлөмж хэрэг болно. Хэрэв таны машины дугуй замын гол хэсэгт явж байгаад хагарсан бол зөөлөн явж аль болох замын баруун захад шахаж зогсох юмуу, боломжтой бол замаас гарч зогсох хэрэгтэй. Ер нь шалгаж байхад илүүдэхгүй зүйлийн нэг бол нөөц дугуйны хийг үзэж байх хэрэгтэй, хагараагүй байсан ч аажимдаа хий нь суларсан байдаг.
1.Таны машины нөөц дугуй багаажин дотор хивсэнцэрийн доор байх ба гэр бүлийн вагон загвартай бол хамгийн арын шалны доор эсвэл бүр гадна талдаа хойд гуперийн цаана доороос нь авахаар хийсэн байгаа. Мөн зарим төрлийн жийпний дугуй гадна талд хойноо доор байх боловч ихэнхдээ ард нь өлгөөстэй байдаг.
spare_tyre_position
Нөөц дугуй нь ихэвчлэн багаажны шалны хавтангийн доор байдаг
2. Юуны өмнө автомашинаа тэгшивтэр газар сонгож зогсоосон байх хэрэгтэй ба урд дугуйгаа тэгшилж чигээрээ зогсоорой. Ингэсний дараа машин хөдөлөхгүй байх бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй. Паркинг P байрлалд юмуу механик бол 1-р араандаа хийж зогсоолын буюу гар тоормозоо сайтар татна (зарим автомашинд хөлөөрөө гишгэдэгээр хийсэн байгаа).
3. Одоо машинаасаа бууж тээшний хэсгээ онгойлгон ажлын бээлий байвал авч зүүхэд илүүдэхгүй ба дугуй солиход шаардлагатай багаж, нөөц дугуйг гаргах хэрэгтэй.  Үүнд
  • машин өргөх данхраад (Домакрат, Jack),
  • дугуйн гайк тайлах түлхүүр буюу дугуйн торцов
  • данхраадны эргүүлэх иш, хэрэв гидр данхраад бол данхраадны хошуу эргүүлэх урт иш, бахь
  • дугуйнд ивэх зориулалтын ивүүр байвал түүнийг гаргах хэрэгтэй. Байхгүй бол ивээс болчихоор чулуу мод зэргийг бэлдэх
  • Анхааруулах гурвалжин тэмдэгийг гаргаж машиныхаа ар талд хотод 15м, хөдөө хээрийн замд 30м-ээс доошгүй зайд тавина.
duguin_ivuur spare-tire-jack-wrench
Дугуйн ивүүр Данхраад иштэйгээ, дугуйн торцов
4. Хэрэгтэй зүйлсийг бэлдсэний дараа ивүүрээр ивж өгөх ба хагарсан дугуйныхаа диагональдсан эсрэг дугуйнд, нөгөө талын зэрэгцээ дугуйнд ивж өгнө. Ивэхдээ урд болон хойд талд хойшоо урагшаа өнхрөхгүй байхаар хашиж ивнэ.
5. Дараа нь данхраадаа машиныхаа данхраадахад зориулсан  хэсэгт хийнэ. Хаанаас өргөх вэ гэдгийг данхраад дээр наалттай байгаа зааварт зургаар үзүүлсэн байдаг. Ямар төрлийн машин болохоос шалтгаалж данхраадны байрлалууд өөр өөр байдаг ба суудлын жижиг автомашинд бол голдуу хажуу 2 дугуйн хооронд кузовын доод ирмэгт дугуйд ойрхон газар сэтэрхийгээр тэмдэглэсэн байдаг. Ийм тэмдэгтэй хэсэг нь тулахад зориулсан бөх бат хийцтэй байдаг ба үүнээс өөр газраас өргөвөл хонхойх, мултрах зэрэг аюултай.  Жийп машинд арай өөр бөгөөд голдуу тэнхлэгээс нь өргөдөг. Зарим жийпэнцэрүүдийн өргөх газар нь суудлын тэргний адил байдаг. Данхраадаа зохих газар нь хийгээд бага зэрэг өргөнө. Дугуйг хөндийрүүлж болохгүй.
urguh_tseg
Сайн харвал данхраадаар өргөх газарт
 сэтэрхийгээр тэмдэглэсэн байгаа
boolt_sullah
Дугуйн гайкийг суллана
6. Ингээд дугуйн гайк тайлах түлхүүрээр бэхэлгээг суллана. Суллахдаа нар буруу буюу цагийн зүүний эсрэг эргүүлнэ. Ингэхэд хялбар эргэж  тайлагдахгүй бөгөөд нилээн хүч гаргах хэрэгтэй. Хэт чангарсан гараараа дийлэхгүй үед хөлөөрөө гишгэж  суллана. Хөлөөрөө гишгээд ч сулрахгүй бол түлхүүрийн ишийг уртасгах труба олвол зүгээр. Энэ мэтчилэн бүх боолтыг суллана.
7. Дугуй бэхлэх гайкаа сулласаны дараа данхраадаар машинаа өргөх ба данхраадын ишийг нар зөв эргүүлнэ. Хагарсан дугуйг газраас хөндийртөл өргөнө. Ингэсний дараа дугуйн гайкыг бүгдийг авч дугуйгаа авна.
jacking_woman
данхраадаа эргүүлж өргөнө
8. Үүний дараа нөөц дугуйгаа хийгээд гайкаа тултал нь эргүүлж чангална. Эндээс эхлэн дээр эхэлсэн ажиллагааг эсрэг дарааллаар нь хийж гүйцэтгэнэ.
dugui_changalal
Дугуйн гайкийг сайтар чангална

URL:

Сэтгэгдэл бичих