Танхай эмээ VS Ерөнхий сайд
Твиттэрчдийн дунд Танхай эмээ нэрээр алдаршсан жиргээч Ерөнхий сайд Н.Алтанхуягтай “дайн” зарласан бололтой. Өөрийн хэлэх үгээ зурагт дүрслэн, алдарт нийтлэлч baabar.mn сайтын хүндэт нийтлэлч Танхай эмээ сүүлийн үед Ерөнхий сайдыг “агнах” болж.
Хэлж буй үг үйлдэл нь Ерөнхий сайд болон түүний танхимын сайд нарт хаягласан байсныг нь Ерөнхий сайд олж хараад “Шүүмжилж болно, доромжилж болно, гүтгэлэгийг цаашид тэвчихгүй юм байна” гэсэн жиргээг Танхай эмээд хаяглачихаж.
Харин Танхай эмээ хариуд нь “За Ерөнхий сайд маань эмээг нь халз тулаанд дуудаад байх шиг байна. Цаашид тэвчихгүй гэсэн үг содон сайхан санагдлаа” гэсэн хариуг өгчээ.
Ямартай ч Танхай эмээг олж ир гэсэн “нууц” даалгаварыг Ерөнхий сайд маань өгчихсөн байж болзошгүй талаар Танхай эмээ жиргэсэн байна. Хэн буруутайг шүүх эрх байхгүй ч бяцхан “дайн” Ерөнхий сайд, жиргээч хоёрын хооронд өрнөж буй бололтой.
URL: