“Маслын хутга” хочит Номтой хаан

new photo

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бусад руу хутга барин дайрч, бие хамгаалагчаа гэмтээсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан байлаа. Өнгөрөгч лхагва гарагийн орой 23.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, МУИС-ийн хоёрдугаар байрны дэргэдэх “Le Triskell” хэмээх франц ресторанд болсон энэ хэргийн талаар Н.Номтойбаяр гишүүн өөрөө “Би хутгалаагүй. Харин над руу н.Нямдорж гэдэг хүн хутга барьж дайрч, бие хамгаалагч маань өмнүүр орон гэдсэндээ хутгалуулсан” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга хийсэн. Харин  Н.Номтойбаярын “Алалцвал алалцья. Май чи, энэ хутгыг ав” гэж байсан нь   рестораны камерын бичлэгээр баталгаажуулсан мэдээлэл байгаа аж. Цахим ертөнцөөр Н.Номтойбаярыг маслын хутга хочит Номтой хаан хэмээн хөөрхөн шоглосон зураг хаа сайгүй тэнүүчлэх болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих