Автозам банкыг өөрийн болгосон Д.Энхжаргал Хөгжлийн банкныг хөлдөө чирэх үү
Монгол улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, Лондон дахь Монгол банкны төлөөлөгчөөр ажиллаж байгаа
Д.Энхжаргал өмнө нь Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, доллар төгрөгийн ханшийн зохиомол савалгааг бий болгож, ханшийн зөрүүнээс ихээхэн хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр эрүү үүсгэгдэн шалгагдаж байжээ. Гэвч тэрбээр дэд ерөнхийлөгчийн суудлаа сайн дураараа өгсөн дүрээр эрүүгийн хэргээ цайруулж байсан аж.
Гэвч энэ бүсгүй ямар нэг ял шийтгэл авсангүй. Харин Лондон дахь Монгол банкны төлөөлөгчийн сэнтийд намын ах нарынхаа дэмжлэгээр дахин заларч, өнөөдөр Лондонгийн хамгийн тансаг харшид амьдарч, өндөр цалин хангамж эдлэж байна. Үүнээс харахад Д.Энхжаргалыг маш боловсролтой дүр эсгэж, баян чинээлэг хатагтай шиг хувцаслан бусдыг залилан мэхэлдэг, хүмүүсийг хууран мэхлэх онцгой чадвартай нэгэн гэж В.Армины тодорхойлсон нь үнэн бололтой.
Д.Энхжаргал Автозам нэртэй байсан төрийн банкийг нэг төгрөг ч гарздахгүйгээр авч одоогийн дуулиан дэгдээгээд буй Транс нэртэй банк болгосон. Түүний дотор одоо сангийн сайд, УИХ ын гишүүн өлхөн багтаж хөгжлийн банкны хөгийг чирхээр зэхэж буй нэгэн. Тэрээр 2012 оны УИХ ын сонгуульд МАН аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвших мандатаа эчнээ авчихсанаа гайхуулж сонгуулийн бэлтгэл ажилдаа ханцуй шамлан ороод байгаа гэсэн. Монголын банкны салбарт хэсэгтээ “чухал хатагтай” нарын нэг гэгдэн хөөрч явсан Д.Энхжаргалыг анх Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдох үед УИХ-ын гишүүн З.Энхболд чуулганы танхимд хамгийн их эсэргүүцсэн.
Чөтгөрийн бага нь адтай гэгчээр мань эр л Д.Энхжаргалыг “ашиг сонирхолын зөрчилтэй, банкны салбарт гавъяа байгуулах биш гай болох хүн” гэж хэлж байсан нь одоо л батлагдаж байна. Д.Энхжаргал хатагтай сумын төвийн банкнаас ч жижигхэн “Трансбанк” нд эмэгтэй хүний шуналтай зангаараа гараа хэт гүнзгий дүрснээс тус банк дампуурах нь тодорхой болжээ.
Хөрөнгө чинээгээрээ гайгүйхэн ломбарднаас ч бяцхан байсан банкаа өөд нь татах нэрээр гадны эрхэмийг луйвардаад ханасангүй бүр өнөө хөрөнгө оруулагчынхаа хувьцааг хууль бус аргаар өөрийн болгох гэж давраад уг банкаа элгээр нь мөлхүүлээд авсан гэхээр Д.Энхжаргал хатагтайн эрдэм чадал ямар хэмжээнд байгаа нь тун тодорхой байна. Олон жил ломбард ажиллуулсан мэргэжилтэн, банк санхүүгийн урдаа барих залилагч, итгэл даасан “Цагаан захт луйварчин” Д.Энхжаргалын талаар З.Энхболд гишүүн үнэхээр онож хэлжээ”. Гэтэл ийм хүнийг яагаад дахин Монгол Улсын хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүнээр, Монгол банкны Лондон дахь төлөөлөгчын чухал албанд дахин томилж дэвшүүлээд барахгүй УИХ д сойх болов гэдэг асуудал ч бас зүй ёсоор тавигдах ёстой.
Ханшийн зөрүүнээс ашиг олох гэж төрийн сан хөмрөгт хүйтэн гараа дүрсэн, өөрийн жижиг банкаа өнгө зүстэйхэн аваад явхаа байг гэхэд өрөөл бусдыг залилаж хохироохгүй байж чадаагүй энэ хатагтай хөгжлийн банкыг хөлдөө чирч хөө балаг тарихгүй гэх баталгаа алга. Ах Д.Энхтайвантайгаа нийлж хувийн банкныхаа нэрээр хөрөнгө оруулагчаа хулихдсан хүн ахин Хөгжлийн банкны нэрээр луйвар хийвэл юу болох вэ гэж өөрийн эрхгүй асуумаар. Д.Энхжаргалыг манай улс төрийн өсч яваа кадруудаас нь эхлээд өтөлж яваа хашир анжгайнуудыг хүртэл бараг л толгой дараалан онилож, бэлхүүс хавиараа эргэлдүүлж байгаад уяраадаг учраас ийм өндөр албан тушаалуудыг дэнгийн эрвээхэй мэт дураараа хэсдэг гэдэг.
Д. Эхжаргал Транс” банкийг шууд болон шууд бусаар удьрдсаар шалдаа буулгаад авсан нь харамсмаар бас гайхмаар ч яагаад тэгсэн нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл ийм хүн Монголбанкны дэд ерөнхийлөгчийн алба хашаад өдгөө бүхэл бүтэн Монгол улсын эрднэсийн сан, ирээдүй болсон Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүний албаас гадна Европын Холбооны улсад Монгол улсын банк санхүүг төлөөлөх нэрээр бусдыг луйвардан, улсын нэрийг сэвтээж суудаг нь манай төр засгийн гаж гэхэд багадах тогтолцооны жирийн нэг жишээ юм.
Д.Энхжаргалыг өндөр албан тушаал хаших мэдлэг чадваргүй гэдгийг тухайн үед З.Энхболд гишүүнээс өөр хэн ч олж харсангүй. Д.Энхжаргал хатагтай банк санхүүгийн мэдлэг боловсрол дулимагийн дээр банкны салбарын хүмүүст хамгийн харш гэгддэг бусдын итгэлийг авах аргаар залилж хөрөнгө луйвардах эрүүгийн гэмт хэргийн болвсон аргыг гарамгай сурчээ. Энэ хатагтай болон түүнйи хамаатан саданд “луйварчин”-аараа дуудуулаад байгаа Швейцарь улсын иргэн Армин гэхэд л Д.Энхжаргалын хуурамч мэдээлэл, арга зальд итгээд томоос том алдсан.
Соёлтой сайхан хувцасласан, эелдэг зантай монгол эмэгтэй өөрийгөө банкны өндөр албан тушаалтан хэмээн танилцуулж, маш ирээдүйтэй нэгэн банканд хөрөнгө оруулахыг санал болгоход банкны салбарт 40 гаруй жил ажиллаж туршлагажсан хүн хүртэл итгэсэн байх юм. Гэтэл Д.Энхжаргал “Транс” банкны төлбөрийн чадвар муудсан, зээлийн багцны 50 хувь нь ямар ч найдваргүй болсоныг хөрөнгө оруулагчаасаа чадварлаг нуухаас гадна түнд ххурамч гэрээ, дүрэм өгч мэхэлж, банкыг нь дампуурлаас аварсан хүнээ гомдоож чаджээ.
Зөвхөн дүрмийн сангаа 8 тэрбум болгох Монгол банкны шийдвэрт баригдан ямар ч хамаагүй аргаар хөрөнгө оруулалт хийлгэхийг л зорьж байжээ. Ингээд Швейцарь иргэн Арминий мөнгийг авсан ч хөрөнгө оруулагчийн хувьд түүнийг банкны удирдах үйл ажиллагаанд оруулахгүй байх бүхий л аргыг хэргэлсэны дотор түүний гардан хийсэн Монгол банкны хууль бус тушаал ч чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг нь гайхах зүйлгүй. Ингэж банкны хөрөнгө мөнгийг ах дүү хамаатан садандаа хууль бусаар шилжүүлж “өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэгчээр Арминаа хөөж тууж бүр хилсээр шоронд хийхээр улайрчээ.
Д.Энхжаргал нарын улайрсан үйлдлээс залхсан Армин өөрийн хувиа тэдэнд зарах саналыг тэдэнд олон удаа тавьсан ч тэд мөнгөгүй мөн түүний хөрөнгийг анхнаасаа л үнэгүй луйвардах зорилготой байсан тул аваагүй, авах талаар хариу ч ирүүлэгүй тул арга яадахдаа Монголын олон компаниас сонголт хийж байгаад “Оюуны ундраа”-д зарсан гэдэг.
Оюуны Ундраа ч олигтойхон ломбарднаас бага гэхээр энэ банкинд хөрөнгө оруулалт хийж өөд нь татаж банк шиг банк болгох зорилгоор Армины хувийг хуулийн дагуу авсан гэдэг.
Тэдний ийнхүү зорьсон нь аргаа барсан В.Арминд төдийгүй аз нь хаясан Д.Энхтайван болон Д. Энхжаргал нарт ч буян болхоор байсан нь ойлгомжтой атал тэд элдэв янзын арга хэргэлсээр өнөөг хүртэл банкны үйл ажиллагаанд оролцуулахгүй ирсэн нь өөрсдийнх нь хууль бус хэргүүд илэрхээс ихэд эмээсэн нь тодорхой. Ингээд л “Оюуны ундраа” компани Д.Энхжаргалын гэр бүлийн эвлэршгүй дайсан болжээ. 2008 оноос хойш банкны удирдлагад огт оролцоогүй хэрнээ хөрөнгө оруулагч Армин болон “Оюуны ундраа” компани мөнгө угаасан, санхүүгийн луйвар хийсэн, банкны хөрөнгө шамшигдуулсан хэрэгт гүтгэгдэх болов.
Захиалагч нь Д.Энхжаргал болон өөрийгөө “Транс” банкны ТУЗ-ийн дарга гэж худал ярьж буй Д.Энхтайван нар юм. Ах дүү хоёр хэдий жижиг ч гэсэн бүхэл бүтэн банкаар тоглож эд хөрөнгийг нь хөрөнгө оруулагчтай нь луйвардчихаад эцэст нь бусдыг буруутан болгохын тулд юу ч хийхэд бэлэн байна гэлтэй. Өөрийгөө ТУЗ-ийн дарга гэж олныг хуурч жүжиглэн яваа Д.Энхтайван цагтаа УИХ-ын гишүүн явсан хүн. Одоо ч ахин сонгогдохоор зэхэж байгаа бөгөөд эрх баригчдыг элдвээр шүүмжлэхдээ тун ч гаргуун.
Гэтэл өөрөө үнэхээр бүтэлгүй нэгэн гэдгээ хэвлэлээр шуйгуулсан хэдхэн хоногийн дотор улс орон даяар мэдрүүлээд авав. Банкны хатуу дүрэм, санхүүгийн өндөр ёс зүй ноёлсон орны хөрөнгө оруулагч битгий хэл банк, бизнесийн талаар ямарч ойлголтгүй бүдүүлэг нэгэн хүртэл ч гайхахаар нэгэн ТУЗ-ийн дарга байх эрхгүй гэдгийг нь Улсын Дээд шүүхээс тогтоочихоод байхад “би бол ТУЗ-ийн дарга, харин чи зайл” хэмээн гадна дотны хөрөнгө оруулагчийг хөөж туух нь ухамсартай, ухаантай хүний үйлдэл мөн үү.
Тэгсэн атлаа өөртэй болон ах дүү, хамаатан садандаа банкны үндсэн хөрөнгө болон банкны зээлийн барьцааны хөрнөнгийг хулгайгаар шилжүүлэн луйвардхаас эхлээд хаана ч байхгүй буюу сарын 0.5% ийн бага хүүтэй зээл өөртэй олгуулж банкаа алдагдалд оруулчихаад дахин сая доллар өгсөнгүй гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмших гэж улайран дайрхыг нь цайсан луйвар гэхээс өөрөөр хэлэх аргагүй. Түүгээр ч зогсохгүй түүний эгч Д.Энхтуяагийн охин Б.Оргилмаа нь харилцагч нарын хуурамч гарын үсгээр банкны хоёр ч харилцагчийн нэр дээр 75 сая төгрөгийн зээл авч залилан хийсэн байх юм
Бүр 2007 оноос эхтэй “Транс” банканд болж байгаа энэхүү явдлыг Монгол банк анхнаас нь маш сайн мэддэг байсан ч хуулийн дагуу олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд доривтой арга хэмжээ авалгүй хөрөнгө оруулагчдын маргаан төдий зүйл хэмээн хэнэг ч үгүй хэлж суугаа. Монгол банк гэх энэ газар одоо хүртэл Монголдоо бол Монгол банкны эрх хатан харин гадаадад цагаан захтай луйварчин гэгдээд буй Д.Энхжаргалын дохиураар ажиллаж Д.Энхтайваныг өөгшүүлсээр байгааг юу гэх вэ. Баруунд банк дампууруулсан банкирын карьер шууд дуусдаг гэдэг. Тэгвэл Монголд банк дампууруулж идэж уусан хүмүүс мандаад дэвшээд л байх юм даа.
www.shudarga.mn
URL: