“Гал үндэстэн” холбооныхныг 20 мянган төгрөгөөр торгожээ
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах болсонтой зэрэгцэн “Гал үндэстэн” холбооныхон Төрийн ордны гадаа эсэргүүцлээ илэрхийлж улмаар зэвсэг хэрэглэж, тэсрэх бөмбөг тавьсан хэрэг гарсан.
Энэ хэрэгт холбогдуулан Ц.Мөнхбаяр нарын гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн ТЕГ-аас шалгаж байгаа юм.
Дээрх гурван иргэнээс гадна жагсаал зохион байгуулахад оролцсон “Гал үндэстэн” холбооны зургаан гишүүн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс захиргааны арга хэмжээ авч, тус бүр 20 мянган төгрөгөөр торгожээ.
URL: