ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийн авга эгчийг баривчилжээ

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Хяналтын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Тогоонямыг АТГ-аас баривчилжээ.

Д.Тогооням нь Улаанбаатар хотод шинээр ашиглалтад орж буй бүх барилгын галын аюулгүй байдлын зураг төсөлд гарын үсэг зурдаг, түүний гарын үсэггүйгээр нэг ч барилгыг улсын комисс хүлээж авдаггүй нөлөө бүхий албан тушаалтан байжээ.

Түүнийг хашиж байсан ажилтай нь холбоотойгоор авлигын хэрэгт сэжиглэсэн аж.

Тэрбээр ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийн авга эгч нь юм байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан Т.Дуламдорж даргыг ч хуулийн байгууллага шалгаж магадгүй аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих