Үүрэн холбооны операторууд хүний өвчин зовлон дээр дөрөөлөн ашиг олж байна.

“SMS бичээд хүнд тусална гэдэг худлаа юм байна. Бараг 7 хонож байхад нийтдээ 905 SMS ирсэн байна.

Нэг SMS 350 төгрөг 905х350=316.750 болж байна.Энэ мөнгөнөөс үүрэн холбооны операторууд40%-ийг нь авна.Тэгхээр хүүгийн эмчилгээний зардалд үлдэж байгаа нь ердөөл 190,050 төгрөг болж байна. Гэтэл хүүгийн эмчилгээний зардалд 5-6 сая төгрөг хэрэгтэй байдаг…”,

“мессеж бичээд хэрэггүй,тэрний оронд дансанд нь 500 төгрөг хийчих”. Энэ бол өвчиндөө шаналсан бяцхан хүү,хүүгийнхээ төлөө хүн хүнийг царайчилсан эх эцэгт нь тусалчих санаатай зүтгэсэн хүмүүсмйн интернэт сайтад үлдээсэн сэтгэгдэл.

Үнэндээ манай улсад үүрэн холбооны операторууд шиг ашигтай ажиллаж,тэр хэрээрээ хэрэглэгчдийг шулж мөлжиж байгаа бизнесийн багууллага худлаа хэлэх хүнд бараг л байхгүй. Гэтэл тэдний хэрээс хэтэрсэн шунал ийнхүү өвчин зовлон дээр хүртэл дөрөөлөх болсон нь үнхээр жигшүүүүртэй. Элдвийн зар,суртчилгааны шинжтэй эсвэл TV чат FM-ийн тэнэг тэнэг асуулт хариулт гэх мэтийн SMS-нээс 40 хувийг авч байгаа бол яая гэх вэ. Гэтэл эмчилгээнийхээ зардлыг олох гэж ядаж байгаа хүнээс ийм хэмжээний мөнгө суутгана гэдэг арайч байж боломгүй.Тиймээс эрхэм хэрэглэгч та ядарч зүдэрсэн,өвдөж зовсон хэн нэгэндээ туслая л гэж бодож байгаа бол хэзээч битгий SMS бич. Дансанд нь тэр мөнгөө хийчих.

“Хувийн мөрдөгч сонин”


URL:

Сэтгэгдэл бичих