”Iphone” гар утасны шинэ загвар 9 сая хувь борлуулагджээ
“Apple” компани өнгөрсөн баасан гарагт худалдаанд гарсан “iPhone5S” болон “5C” загваруудаасаа гурав хоногийн дотор есөн сая ширхгийг худалдаалсан хэмээн мэдээллээ. Энэ нь “Apple” хийгээд бусад ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн хувьд нээлтийн долоо хоногтоо хамгийн олныг борлуулсан рекорд болжээ. Үүний улмаас “Apple”компанийн хувьцаа зургаан хувиар өссөн байна.
Өнгөрсөн жил тус компани “ iPhone5” гар утсаа худалдаанд гаргахад нээлтийн долоо хоногтоо таван сая ширхэг борлогдож байжээ. Энэ жил өнгөрсөн жилийн амжилтыг бараг хоёр дахин нугалсан нь “iPhone 5S” болон “5C” шинэ загваруудаа Б Н Х А У – д зэрэг худалдаанд гаргасантай холбоотой хэмээн ажиглагчид үзэж байна. Өнгөрсөн жил “iPhone5”гар утсыг арванхоёрдугаар сар хүртэл дэлхийн томоохон зах зээлд тооцогддог Хятад Улсад худалдаалж эхлээгүй байсан юм. Алтан шаргал, мөнгөлөг болон саарал өнгөөр бүтээгдсэн “iPh o n e 5S” АНУ-д 199-399 ам.доллараар зарагдаж байгаа юм. Харин хөх, ногоон, ягаан, шар, цагаан өнгөөс сонгох боломжтой “iPhone5C” загвар 99-199 ам.долларын үнэтэй байна. “Apple” компани шинэ загваруудаасаа эхний гурван сард 34-37 тэрбум ам.долларын ашиг хүртэнэ хэмээн тооцоолж байсан бол одоо энэ ашиг хэд дахин нэмэгдэж магадгүй хэмээн “Apple” компанийн ерөнхийлөгч үзэж байна.
URL: