Нарны замын зарим хэсгийг өнөөдрөөс хаана
Өнөөдрөөс эхлэн ирэх сарын 2-ны өдөр хүртэл Натур худалдааны төвөөс урагш Шинэ дөл цогцолборын хажуугаар Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 600 метр авто замын барилгын ажилтай холбогдуулан тус замыг хааж байгаа юм байна.
URL: