ГИХАЭГ-ын дарга бусдыг зодож танхайрчээ

ГИХАЭГ-ын дарга бусдыг зодож танхайрчээ

“Aero Mongolia” компанийн бүртгэлийн ажилтан н.Чингис албан үүргээ гүйцэтгэж байхад нь Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж зодож танхайрсан хэрэг гарчээ.

Өнгөрсөн баасан гарагт зорчигчдын бүртгэлд бүртгүүлээгүй Б.Пүрэвдоржийг онгоцонд суух гэж байсан учир н.Чингис албан үүргийнхээ дагуу онгоцонд суулгах боломжгүй хэмээн хэлж, зүй ёсны шаардлага тавьсан байна.

Гэтэл Б.Пүрэвдорж уурлаж, бүртгэлийн ажилтныг заамдан чирч, хэл амаар доромжлон хэд хэдэн удаа хүчтэй цохижээ.

Улмаар “Моннис” интернэшнл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Чулуунбаатартай утсаар ярьж бүртгэлийн ажилтан н.Чингисийг ажлаас нь халуулжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих