Хүүхдийн хорих ангид номын баяр боллоо

17609Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтийн номын баяр болгон тэмдэглэдэг.

Энэ дагуу насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангийн дэргэдэх 110 дугаар бүрэн дунд сургуульд номын баярыг зохион байгууллаа.

Энэ үеэр хүүхдүүдэд богцтой ном тарааж, Хүүхдийн ордны хүүхдүүд урлагийн тоглолтоор бэлэг барьсан байна.

Мөн номын сангийн үнэнч үйлчлүүлэгч шилдэг уншигчдаа шалгаруулж, 110 дугаар сургуулийн сурагч Б.Оргилбаяр, Ч.Мөнхбаатар нар тэргүүний уншигч Нацагдорж тэмдэгтэн болжээ.

Б.Уран


URL:

Сэтгэгдэл бичих