Ардчилал гэсэн баг зүүсэн Дарангуйлагч төр гэдгээ баталлаа
1.1.Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалах;
1.2. гадаад улсын тусгай алба, байгууллага, иргэн, тэдгээрийн төлөөний этгээдийн тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох;
5.1. Хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх… гэж тодорхой заасан байдаг.
Үе үеийн монголын түүхэнд олон зуун далд фронтын дайчид, эх орон ард түмэндээ өгсөн тангарагтаа үнэнч байж энхийн манаанд хатуу зогсож байсан билээ.
Туурга тусгаар Монгол улсыг хойч үедээ үлдээхэд гаргасан ахмад үеийн эрэлхэг тагнуулчдын мөнхрөн үлдээсэн гавъяаг мартахын аргагүй.
Улс оронд аюул нүүрлэсэн тэр цаг үед тэд харийн дайсны эсрэг ард түмнийхээ төлөө халуун амь бүлээн цусаа урсгаж, бие сэтгэлээрээ үнэнч зүтгэлийн урт замыг энэ байгууллага туулж байгаад “ардчилсан” гэх энэ цаг үетэй золгожээ.
Гэтэл өнөөдөр энэ нэр төртэй байгууллагын үүрэг роль тэс өөр болж хэдхэн эрх мэдэлтний ашиг сонирхлыг хамгаалах багаж зэвсэг, тэдний төлөө Ард түмнийг тандаж чагнадаг, айлгаж сүрдүүлдэг “хувийн хамгаалалтын алба” болон өөрчлөгджээ.
Энэ байгууллагыг Төрийн эрх мэдэлтнүүд өөрсдийн дуулгавартай төлөөний хүмүүсээр бүрэн бүрдүүлж, тэдэндээ эд хөрөнгө, мөнгө, шагнал цол хэргэм харамгүй өгч. Эх орноо, нутаг усаа хамгаалан өмөөрсөн, эх оронч жирийн иргэдийг тагнан мөшгөх, илрүүлэн залхаах байгууллага болгон хувиргажээ.
Үүний баталгаа болж өнөөдөр манай Дайчин Монгол бүлгийн нөхдийг болон бусад эх оронч залуусыг Тагнуулын Ерөнхий Газраас утсыг нь чагнан дуудан авчирч уулзжээ.
Тэгээд тэдний хөх инээдийг хүргэсэн хамтран ажиллах санал тавьсан юм. Монгол улсыг хамтран заръя хамт сүйрүүлье гэсэнтэй агаар нэг, эсвэл эх оронч тэмцэгч бусад нөхдөө илрүүлэн барихад тусал гэсэнтэй утга ижил санагдлаа.
Үүний оронд энэ улсад бүхэлд нь тархсан эзэн мэт дураараа авирлах, охид бүсгүйчүүдийг маань чангаах, газар нутгаар маань чөлөөтэй тэнүүчлэн, метал хайгч барин шиншлэх гадныхныг яагаад мөрдөж мөшгөхгүй байна???
Эх орныхоо төлөө өнөөдрийн завхарсан нийгмийг эсэргүйцэж үгээ хэлж байгаа жирийн иргэдийг ингэж дуудан уулзаж зохисгүй санал тавьж байгааг айлган сүрдүүлж ариун тэмцлээс ухраах зорилготой, үгээ хэлэх эрхийг маань боогдуулж бидэнд шууд заналхийлж байна гэж үзэж байна.
Ардчиллын суурь үндэс бол хүний үгээ хэлэх эрх олон ургалч үзэл юм. Хувь хүний хүсэл болон хэлж байгаа үгс буруу ч бай, зөв ч бай түүнийг илэрхийлж хэлэх эрхийг нь хэн ч халдашгүйгээр Үндсэн хуульд суулгаж өгсөн байдаг.
Одоогийн эрх баригчид энэ “ардчилсан” гэх дүр эсгэсэн нэрээсээ татгалзаж, Дарангуйлагч Монгол улс гэж хүлээн зөвшөөрөх нь шударга үнэнд нийцнэ.
Үнэн дийлж, Монгол улс ялах болно.
Эх сурвалж https://www.facebook.com/daichinmongolbulgem
URL: