Тасганы овооны уулзварыг өргөтгөлөө
“Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэжилж буй 12 дахь уулзвар ашиглалтад оржээ. Тодруулбал, энэ сарын 9-ны өдөр тус уулзварыг нээжээ. Баянбүрдээс III, IV хороолол, Гэсэр сүмээс Зурагт, Баянхошуу чиглэлийн замууд огтлолцдог Тасганы уулзвар нь нийслэлийн ачаалал ихтэй замуудын нэг. Түгжрэл их үүсдэг уг замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөний зохион байгуулалтыг зөв болгож, зорчих хэсгийн талбайг 2781 ам метрээр өргөтгөн, нийт 15200 ам метр талбайд асфальтбетон хучилт хийжээ. Тасганы уулзварын зорчих хэсгийн талбайг өргөтгөж, зохих тэмдэг тэмдэглэгээ, явган зорчигчийн зам, нэмэлт гэрлэн дохиотой болгож шинэчлэх зураг төслий ажлыг “Ар Си Эс Си” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Төгс зам” ХХК гүйцэтгэсэн байна.
URL: