Өгөөмөр сэтгэлийн бэлэг дусал цуснаас ч хамаарна

Өгөөмөр сэтгэлийн бэлэг дусал цуснаас ч хамаарна

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг Цусны донорын хөтөлбөр, “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-ийн “Донор элсүүлэх, цус цуглуулах тасаг” хамтран энэ 19-20-нд нэгэн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь донорын тухай хуулийн өөрчлөлтийг олонд таниулах, донорын эгнээг өргөжүүлэх иргэд, олон нийтийн идэвхийг сайжруулах болон авлагагүй доноруудыг уриалах байсан юм.

Энэ үеэр сургалтыг зохион байгуулагчид “Донор болж цусаа өгөх нь бусдын эрүүл мэндийг сайжруулах амь насыг аврахын тулд сайн дураараа цус, эд эрхтэнээ үнэ төлбөргүй өгөх хүмүүнлэг сэтгэлээр хандах хандлага юм” хэмээж байлаа.

Таны бэлэглэсэн цусанд цусны бүлэг тодорхойлох хүний дархлал хомсдлын вирүс, гепатитын В болох С вирүс, тэмбүү зэрэг халдварын үүсгэгчийг илрүүлэх шинжилгээ хийдэг байна. Хэрэв эрүүл бол цусыг зургаан цагийн дотор багтаан цусны улаан эс, ялтаст эс, цусны сийвэн, криопрецелитат гэх үндсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэн, донор хайгчид хэрэглэдэг.

Насанд хүрсэн хүнд дунджаар 4-5 литр цус байдаг ба нэг удаад биеийн жингээс хамааран 350-450 мл цус авах боломжтой байдаг гэнэ. Цусаа өгсөний дараагаар хангалттай шингэн юм ууснаар таны цусны хэмжээ 72 цагийн дотор хэвийн байдалдаа ордог.

Донор болсноор цусны өвчтэй хүүхдүүд, зүрхний мэс засал хийлгэх хүмүүс, түлэгдэл, аваар осолд өртөгсдийн амь нас бүгдийг аварч байна гэсэн үг юм. Өгөөмөр сэтгэлийн бэлэг дусал цуснаас ч хамаарна.

С.Дөлгөөн /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих