Амжилтын гараагаа гэрээсээ эхлүүлсэн 10 бизнесмэн

Алхам тутам ашигтай боломжууд ар араасаа ундран гагцхүү хийж бүтээе гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэй байхад өнөөдөр болохгүй бүтэхгүй зүйл хэнд ч үгүйн тод жишээ болж дэлхийн алдартай бизнес сэтгүүлийн нүүрийг чимсэн дараах 10 хүний ажил амьдралын гарааны тухай мэдээллийг хүргэж байна.

1. Онлайн худалдааны бизнес эрхэлдэг Даниэль Аларик

АНУ-ын армид алба хааж байсан тэрээр цэргийн стиль загвар бүхий хувцасны онлайн худалдаа эрхэлдэг нэгэн бөгөөд жилийн дотор 9 ажилтантай болж арилжаагаа өргөжүүлсэн амжилттай яваа нэгэн юм. Тэрээр гэрээсээ бизнесээ эхлүүлээд хоёр жил болж байгаа ба түүний ажиллуулдаг онлайн худалдааны сайт нь www.grunstyle.com юм байна.

2. “Long Haul Films”компани

Мэлисса Даулер хэмээх бүсгүй нөхөр Томтойгоо хамтран энэхүү кино компаниа ажиллуулдаг ба тэд хуримын захиалгат бичлэг, баримтат кино хийдэг гэнэ. Нөхөртэйгээ хамт нэг дор дээрээс нь нэг гэрт, гэрээсээ ажлаа явуулна гэхэд цөөнгүй хүмүүст тийм ч таатай санагдаагүй ч хамтдаа ажиллаж, хамтдаа хооллож, хамт спортоор хичээллэх нь илүү ойр дотно, аз жаргалтай байдаг тухайгаа эхнэр нь ярьжээ.

3. “Reunions” сэтгүүлийн бизнес эрхэлдэг Эдит Вагнер

Илүү бүтээлч ажил хийх хүсэлдээ автан 40 настайдаа олон нийттэй харилцах мэдээллийн ажилтны ажлаа орхиж худалдааны сэтгүүл гаргажээ. Тэрээр үндсэн нэг ажилтантай, гэрээгээр ажилладаг хэд хэдэн ажилтантай юм байна. 70 гаруй настай Эдит тэтгэвэрт гарах ч завдалгүй хүссэн ажлаа гэрээсээ хийдэг гайхалтай эрч хүчтэй үлгэр жишээ нэгэн ажээ. Сэтгүүлийнх нь сайт www.reunions.com юм байна.

4. “Conquer The Clutter” үйлчилгээний байгууллага

Мариа Спеталник хэмээх энэ эмэгтэй бол айл гэр, албан байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалтын талаар зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг “Conquer the Clutter”компанийг үндэслэгч ба тус компани Виржиниад үйл ажиллагаагаа явуулдаг. Тэрээр нөхөртэйгээ хамтран 2010 онд энэ компаниа байгуулжээ. www.conquertheclutter.org сайтаар үйл ажиллагаатай нь илүү танилцаж болно.

5. “The Fresh 20”

Эрүүл зөв хооллолт, хоолны жор, хоол төлөвлөлтийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгдөг “The Fresh 20” компанийг байгуулсан энэ эмэгтэйг Мэлисса Ланз гэдэг. Тэрээр 9 хүнийг цалинжуулдаг бөгөөд тэдний ихэнхи нь түүнтэй адил гэрээсээ ажлаа хийдэг гэнэ. 2013 оны эхэн гэхэд хэдэн саяараа тоологдох долларын ашигтай ажиллах төлөвлөгөөтэй шаргуу хөдөлмөрч түүний тухай www.thefresh20.com сайтаас авч болно.

6. www.eCoupons.com сайт ажиллуулдаг Мэтью Чэн

Тухгүй оффист ажиллаж, гадуур хооллож эрүүл мэндээ муутгахаас эхлээд цөөнгүй шалтгаанаас үүдэн гэртээ ажиллах болсон тэрээр энэхүү бизнесээ 2002 оноос эхлүүлжээ. Тэрээр Нью Жерси дэх гэртээ ажиллаж, амьдардаг.

7. “Caputo Brothers Creamery” бяслагны үйлдвэр

Бал сарынхаа аялалын анхны шөнө танилцсан Итали тогооч нараас өөрсдийн хийх ёстой, хүсэж мөрөөдсөн ажлынхаа санааг олсон тэднийг Райн болон Дэвид Капуто гэдэг. Тэд ажлаасаа гарч 6 сарын турш хүнсний технологийн чиглэлээр номын дуу сонсож, Италийн 20 гаруй хотоор аялсны эцэст Пенсилвань мужид 193 жилийн түүхтэй нэгэн фермийн байшинг худалдан авч одоогийн бизнесээ эхлүүлсэн гэдэг. Хүүхдүүддээ зориулж үйлдвэрээ ингэж нэрлэсэн тэдний бяслаг хамгийн амттай эрэлттэйд тооцогддог болжээ. Цахим хаяг нь www.caputobrotherscreamery.com

8. Аялал жуулчлалын сайт, зочид буудал ажиллуулдаг Мэтт Ландау

2005 онд сургуулиа төгсөөд Панамийг зорьж аялал жуулчлалын салбарт амжилт бүтээлээр арвин яваа www.thepanamareport.com сайт болон www.loscuatrotulipanes.com зочид буудлын үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Зочид буудлын хувьд эзэдтэй нь танилын харилцаатай байсан бөгөөд зарахаар болсон тухайгаа Мэттэд хэлсэн нь аялал жуулчлалын бизнесээ өргөжүүлэх боломжийг өгчээ.

9. “SUMO Heavy Industries”

Филадельфиад үйл ажиллагаагаа явуулдаг уг компанийг Барт Мроз болон Боб Броди нар байгуулжээ. Цахим худалдаа үйлчилгээний компаниуд болон хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг компани бөгөөд өнгөрсөн жил л гэхэд 500.000 долларын ашигтай ажиллажээ. Хоёр жилийн өмнө байгуулж байсан уг компанид 20 гаруй гэрээт ажилчид бий гэнэ. Цахим хаяг нь: www.sumoheavy.com

10. “Green and Profitable” Маркетинг косалтингийн компани

Түүнийг Шэл Хоровиц гэдэг бөгөөд тэрээр түрээсээр амьдардаг байсан жижигхэн байшингаасаа өдгөө амжилт арвин яваа бизнесээ 1981 онд эхлүүлж байсан гэдэг. Америк, Ази, Европ, Австрали зэрэг олон оронд хүрээгээ тэлсэн түүний компани маркетингийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хөршийнхөө нээсэн кафед үйлчлүүлэгчидтэйгээ уулзчихдаг болохоор ажлын өрөө, ширээ сандал янзалж, кофе цайны аяга цэвэрлэнэ гэхгүй амар байдаг тухайгаа өгүүлсэн түүний тухай www.greenandprofitable.com хаягаар орж илүүг мэдэх боломжтой.

Эх  сурвалж: http://playskull.mn/


URL:

Сэтгэгдэл бичих