Э.Бат-Үүл гишүүн кинонд тоглов

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “Амьдралд тавтай морил” киноны нэгдүгээр ангид 20 секундын турш тоглосон байна.

Тэрбээр уг киноны гол дүрийн бяцхан хөвгүүнтэй нэг байранд амьдардаг ахын дүрээр ийнхүү олон ангит кинонд дүрээ мөнхөлжээ.

Хэдийгээр уг кинонд ердөө 20 секунд гардаг ч энэ хугацаанд Э.Бат-Үүл гишүүний амьдрал тэр чигтээ гардаг аж.

Залуу нас, тэмцэл, ардчиллын эхэн үеийн зураглалыг Э.Бат-Үүл гишүүний амьдралаар өгүүлэх тэр мөчид гол дүрийн жаал хүү “Энэ хүнтэй уулзах юмсан” гэсэн чин хүсэлтэйгээр үлддэг юм.


URL:

Сэтгэгдэл бичих