Мухаммед Алиг хожиж байсан боксчин Кен Нортон хорвоогоос хальжээ
Боксын хүнд жингийн дэлхийн аварга Кен Нортон 70 насандаа хорвоогоос халилаа.
Сүүлийн жилүүдэд Нортонгийн биеийн байдал тун тааруу байсан талаар талийгаачийн найз нь ярьсан байна.
Кен Нортон 1967 онд мэргэжлийн бокст орсон бөгөөд рингэн дээр гарснаас зургаан жилийн дараа домогт Мухаммед Алитай тулалдаж, түүнийг буулган авч байжээ.
Тухайн үед Алигийн эрүүний яс хугарсан байна. Хагас жилийн дараа Али түүнээс даагаа нэхэж, тулаанд хожжээ.
Кен Нортон боксын карьераа дуусгавар болгосныхоо дараа кино урлагт хөл тавьж, хэд хэдэн дүр бүтээж байсны зэрэгцээ спортын тайлбарлагч хийж байжээ.
Б.Соёлмаа
URL: