“Facebook” интернетийг 100 дахин хямд болгоно
Дэлхийн нийт хүн ам интернетийг ашиглаж болох хэмжээнд үнийг буулгахаар ажиллаж байна хэмээн Америкийн “Internet.org” компани мэдэгдлээ.
Үүний тулд дамжуулах серверийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэнэ. Тус компани энэ асуудалд анхаарлаа хандуулах бөгөөд ойрын таваас 10 жилийн дотор хийж гүйцэтгэнэ гэж нотолж байна. Ийм хугацаанд интернетийн мэдээлэл дамжуулах чадварыг 100 дахин үр ашигтай болгож мөн төдий хэмжээгээр үнийг бууруулах юм.
Зарим оронд энгийн мэдээлэл интернэтээр дамжуулах нь ихэд бэрхшээлтэй байгаа талаар компанийхан ярьж байна.
Үүнтэй зэрэгцэн мэдээлэл дамжуулах хүчин чадлаа 500 хувиар нэмэгдүүлсэн хэмээн “Facebook”-ийн төлөөлөгчид мэдэгдээд байгаа юм. Гэхдээ тус төслийг хэрэгжүүлэхэд шинэ технологи боловсруулах салбарт ажилладаг хүмүүстэй хамтран ажиллах нь чухал гэдгийг ч онцолжээ. Энэ төрлийн төслийг хэрэгжүүлэхээр “Facebook”-ээс гадна “Ericsson”, “MediaTek”, “Nokia”, “Opera”, “Qualcomm” болон “Samsung” зэрэг компаниуд ажиллаж байгаа гэнэ.
Т.Бүрэн
URL: