Гэр бүлийн хоёр эр хүүтэй болжээ

Израильд гэр бүлийн хос болох хоёр эрэгтэй шинээр мэндэлсэн хүүгийн төрсөн эцэг, “эх” болжээ. Сүүлийн үед дэлхийн орнуудад элбэгших болсон ийм /хоёр эрэгтэй/ хос анхны хүүхдээ эмэгтэй хүний оролцоогүйгээр өлгийдөн авсан нь онцлог болж байгаа юм. Хүүг хоёр эцгийн нэг болох трансжендер өөрийн биеээс төрүүлсэн аж. Тэрбээр хүйс солиулах мэс засал хийлгэсэн бөгөөд хийсвэр хагалгааны аргаар цоо эрүүл хүүхэд төрүүлсэн байна. Трансжендер гэгддэг байсан Юваль Тофер-Эрез нь хүйс солиулах мэс засал хийлгэх үедээ өндгөн эс, сав, үтрээгээ хэвээр үлдээсэн нь хүүхэд олох боломжийг бүрдүүлсэн аж. Тофер жирийн эмэгтэй хүний адил хүүхэд олж, тээн төрүүлсэн анхны израиль трансжендер болж байгаа гэнэ. Тэрбээр хүүгээ төрүүлснийхээ дараа хамтран амьдрагч Матантайгаа хүүхдийнхээ албан ёсны эцгүүд болох өргөдөл гаргаж баримт бичиг авах гэсэн боловч тус улсын Дотоод хэргийн яам тэдний хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ. Гэвч тэд холбогдох албаны хүмүүст удаа дараа шаргуу хандсаны эцэст хоёулаа хүүгийн төрсөн эцэг хэмээн бүртгүүлэх боломжтой болсон байна.

URL:

Сэтгэгдэл бичих