Дурласан хүүхнээ хэн болохыг нь мэдэх үү
Төмөр хатагтай
Тэр хамгийн хартай, гомдомхой, бас эрх танхи, юу ч хийж чаддаггүй. Энэ байдлаа өөрөө мэдрэхийг хүсдэггүй учраас тэр өөрийгөө “төмөр хатагтай” болгон харагдуулахыг хүсдэг. Тэр харахад ялдам, хувцаслалт, гадаад байдалдаа онцгой анхаардаг. Илүү гоёл чимэглэлд огт дургүй. Бусадтай ижилхэн хувцас өмсөхийг тэвчдэггүй. Ажлынхаа төлөө “амиа тавьдаг”. Гэвч энэ байдлын цаана хамгийн сул дорой эмэгтэй байдаг. Гэхдээ тэр орон дотроо эр нөхөртэйгээ маш нийцтэй байж, бүхнийг түүний хүслийн дагуу хийж чадна. Хэрэв эр нөхөр нь хаяад явбал тэр огтхон ч араас нь гуйж гүйхгүй. Яагаад гэвэл тэр, “Би сул дорой байснаас үхэх нь дээр” гэдэгт маш итгэлтэй байдаг. Харин уйтгар гунигаа мартахын тулд юу ч хийхээс буцахгүй.
Хэнэггүй хүүхэн
Тэр өглөө гэрээс гарахад чинь үглэнэ. Орой ороод ирэхэд чинь мөн л нэг юм хэлээд л сууж байна. Эр хүний энхрийлэл, халамж дутсанаас зарим бүсгүйчүүд ийм байдалд ордог гэж сэтгэл зүйчид үздэг. Тэр эр нөхрийнхөө цагийг бүртгэж, үргэлж хардаж сэрдэнэ. Хоол унд, эд хөрөнгөнийхөө дутууд санаа зовж үглэж яншина. Тэр хэнтэй ч найзлахгүй. Цаг үргэлж эр нөхрөөсөө хэрүүл нэхээд гэртээ сууж байна. Тэр өөрийнхөө гаднах байдалд огт анхаар тавьдаггүй. Загвар нь хуучирсан хувцсыг хээв нэг өмсөнө. Нүүрээ бусад хүүхнүүд шоолж инээмээр будна. Гоо сайхандаа анхаардаггүй.
Хөөрхөн бүсгүй
Тэр харамсмаар энхрийхэн амьтан. Харсан хүнд бол, “Хөөрхий, эр нөхрөө байхгүй бол яаж амьдрана даа гэж хэлмээр тийм л “арчаагүй амьтан” харагдана. Гэхдээ тэр тийм ч яахаа алдсан доожоогүй эмэгтэй биш шүү.
Эр нөхөртөө эрхэлж, дандаа цайвар өнгийн хувцас сонгож, нүүр будалт, үс засалтандаа анхаарал тавина. Романтик энэ бүсгүй хэзээ ч, яаж ч хувирч магадгүй хүн гэдгийг бүү мартаарай. Түүнд эр нөхрөөс нь өөр аятайхан, халамжтай, бас илүү мөнгө зарцуулах чадвартай эр таарвал цаадах чинь шуудхан л ”нисээд явчихна” шүү.
Авхаалжтай хүүхэн
Тэр олны дунд бужигнаж байх дуртай. Тэр завгүй ажил хийж, дэлгүүр хэсэж, өөртөө зориулж дуртай юмаа авч, найз бүсгүйчүүдтэйгээ чалчиж суухыг илүүд үздэг. Энэ нь ч өөрт нь эмчилгээ болдог. Юу ч хамаагүй хамаад өмсчихнө. Нүүрээ будах нь бүү хэл үсээ ч самнахгүй явж чадна. Ийм бүсгүй амьдралыг өөр шигээ авч явдаггүй. Гэхдээ зөвхөн амьдралыг шүү. Тэр эр нөхрөө халамжлахгүй. Бас хардаж зовоохгүй. Орой хамт хооллоно. Шөнө хамт унтана. Тэгээд л боллоо. Тэр танаас мөнгө нэхэж зовоохгүй. Хүүхэд гаргаж гэртээ суухгүй. Хэрэв хүүхэд гаргавал асрагч хөлслөөд л харуулчихна. Ажилдаа, амьдралдаа хамгийн супер эмэгтэй байж чаддаг энэ бүсгүй компьютер шиг бүх юмыг зэрэг амжуулах чадвартай.
URL: