О.Лхагвадорж: Гаалийн татварыг нэмэх ёстой

О.Лхагвадорж: Гаалийн татварыг нэмэх ёстой

Барилгад хэрэглэгддэг шилэн хөвөнгийн хэрэглээг олон улсад хориглосон.

Гэвч манай улсын барилгын салбарт хэрэглэгдсээр байна. Үүнд хэрхэн хяналт тавьж буй талаар Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны захирал О.Лхагвадоржоос тодрууллаа.

-Барилгын материалд хэрэглэгддэг шилэн хөвөн манай барилгынханд эрэлттэй байдаг бололтой. Гэтэл энэ нь эрүүл мэндэд хортой гэж дэлхий дахинд зарласан шүү дээ?

-Бид энэ талаар сүүлийн жилүүдэд зөндөө явсан. Цагдаа, шүүхийн байгууллагад ч өргөдөл, гомдол гаргасан. Гэвч одоо хүртэл манай барилгынхан хэрэглэсээр байна. Уг нь манайх дотооддоо эрдэс буюу чулуун хөвөнг үйлдвэрлэдэг шүү дээ. Гэтэл үндэсний үйлдвэрлэлийн хэрэглээ бага хэвээр л байгаа.

-Яагаад чулуун хөвөнг хэрэглэхгүй байна. Хятадаас оруулж ирж буй шилэн хөвөнгийн импортод хяналт тавих боломжгүй юу?
-Үндэсний үйлдвэрлэл мэдээж Хятадынхаас арай өртөг өндөртэй учир үнийн хувьд ч илүү байдаг. Гэхдээ чанарын хувьд сайн. Гэтэл барилгын компаниуд хямдхан материалаар барилгаа барьчихаж байна.

Тэднийг бид яаж ч чадахгүй. Харин шилэн хөвөнгийн хэрэглээг багасгах нэг арга зам нь гаалийн татварыг нэмэгдүүлэх юм. Гэтэл гаалийнхан үүн дээр хөдөлж өгдөггүй. Олон улсын худалдааны байгууллагатай гэрээтэй, тиймээс үнээ хөдөлгөх боломжгүй гэдэг. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчдээ л дэмжиж ажиллахыг зорьж байна.

Б.Энх


URL:

Сэтгэгдэл бичих